Монгол гэр бол талын сувд

Зураач Г.Ганцогийн Уран зургийн галерейд өчигдөр нээлтээ хийсэн уран бүтээлийн үзэсгэлэнгээс тэр хөгжлийн нууцаас нэлээд тодорхой харж болох талтай. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлээс бидэнд хэзээний танил хөдөө тал, хос морь, монгол гэр, малчин ардын аз жаргалтай амьдралыг харж болно. Уран зураг гэхээсээ гэрэл зураг гэж андуурмаар тунгалаг өнгийг мэдэрнэ.

Илүү, дутуу хачиргүй энгийн л нэг монгол гэр байх. Тэгсэн хэрнээ цаанаа л нэг нууц увидастай чамин зураг… Түүний Талын сувд-аастэр гэрийг хараарай. Дараагийн удаа түүний эгчийнхээ хөргийг зурсныг онцоллоо. Цэнхэр дээлний хээ, хажууханд нь тавьсан гүцний уран хийц. Бас л гэрэл зураг шиг, өчүүхэн ч өө сэвгүй гайхамшигтай уран зураг. Гадны гийчид тэднээс нүдээ салгаж үл чадна. Нэг зургийг хэдий хугацаагаар ч хамаагүй харж зогсох шинжтэй.
Үзэсгэлэнг бүхэлд нь Монгол нутгийн эгэл жирийн амьдралыг эгэл бусаар дүрсэлсэн гэж хэлэхэд ташаа болохгүй байх. Аргалын утаа үнэртэж, агь ханхалсан хөдөө талыг санагдуулам. Бас байгалийн сүр хүч, горхины намуухан урсгал, шувуудын жиргээг хажууд нь очсон юм шиг харж болмоор энгийн бус орчин юм уу даа. Байгалийн зураг зурах тал дээр түүнийг уруу татсан багш нь нэрт зураач Ц.Нарангэрэл гэнэлээ. Багш нь шавийнхаа тухай магтаалын үг хэлэхдээ өчүүхэн ч цааргалсангүй.

Уран зурагтаа үнэнч, уран бүтээл туурвихдаа нямбай гээд л … Талын сувд үзэегэлэн зураач Г.Ганцогийн хувьд бие даасан анхных нь үзэсгэлэн. Гэхдээ 2002 онд Израйльд өөрийн бага хэмжээний үзэсгэлэнг гаргаж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.Байгалийг гоё болгож зурна гэж үгүй. Яагаад гэвэл байгаль өөрөө төгс, бас ч уйдахын аргагүй. Би байгалийн ширхэг чулууг ч үлдээлгүй зурахыг хичээдэг гэж зураач өөрөө ярих юм билээ. Үнэхээр л түүний зурагнаас өвсний ширхэг, чулууны тоогтоолж болохоор юм билээ.

(Ардын эрх 135/413)
О.УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button