Жирэмсэн эмэгтэйчүүд биеэ үнэлж байжээ

Энэ талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах алба хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Б.Алтанзул, Архидан согтуурахтай тэмцэх албаны байцаагч, дэслэгч А.Батзориг нар Энэ нь тус дүүргийн хэмжээнд баяр наадмын өдрүүдийг угтан архидалт, тэнэмэл хүмүүсийг цэгцлэх байгууллагуудын харуул хамгаалалтыг сайжруулах талаар идэвхтэй ажилласны үр дүн гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Өршөөлөөр суллагдсан 168 хүнийг бүртгэх, 116 тэнэмэл хүнийг судалгаанд хамруулан, 29 архаг архичинг Мааньт дахь архины албадан эмчилгээнд явуулж, 37 хүнийг захиргааны журмаар 10-30 хоног баривчилсан байна.
Биеэ үнэлэгчдийн дунд Цэгцэлгээ арга хэмжээг дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж биеэ үнэлэгч 36 хүнийг эмчийн үзлэгт хамруулжээ. Тэдний дотор бэлгийн замын халдварт өвчтэй, жирэмсэн эхчүүд ч нэлээд байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button