Баяр наадмын өдрүүдэд 146 гэмт хэрэг гарчээ

Баяр наадмын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 146 гэмт хэрэг гарсан байна. Yүний 94,5 хувийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байна.Yүнд, бусдын амийг санаатай хөнөөсөн хэрэг хоёр, эрүүл мэндийн эсрэг хэрэг долоо, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэг 26, бусдын эд зүйлийг булаах хэрэг зургаа, танхайн хэрэг 10, хүчин гурав, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 46, золгүй байдлаар амь насаа алдсан, бусад төрлийн хэрэг 46 байна. Тухайлбал, Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн А.Чимгээг гудамжинд явж байхад нь 250 мянган төгрөгийн үнэтэй Nokiа 72.60 маркийн гар утас, 18 мянган төгрөгтэй цүнхийг нь өршөөлийн хуулиар суллагдсан 17 настай А.Армаа булаан авч зугтааж байгаад цагдаад баригдсан байна.
Мөн улсын хэмжээнд золгүй тохиолдлоор амиа алдсан хэрэг 61 гарсан байна. Yүнээс живсэн 12, галд өртсөн нэг, өөрийгөө боомилсон зургаа, өндрөөс унасан хоёр, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсний улмаас нас барсан 11, гэртээ болон гудамжинд ямар нэгэн гэмтэлгүйгээр нас барсан 27 хүн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button