Эрүүл амьдрахуйн тухай зарим домгийг эрдэмтэд няцааж байна

Хүний эрүүл мэндэд хамаатай гэж тооцогддог хэд хэдэн онолыг Америкийн ABC news телевизийн суваг үгүйсгэж байна. Урт наслалтын ухаанаар мэргэшсэн шинжээч Майкл Ф.Роизен, зүрх судасны мэс засалч Мехмет Оз нар эрүүл амьдралын тухай бичсэн You The owners manual хэмээх номдоо энә талаар тодорхой бичжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол эрүүл амьдрахуйн тухай зарим онол нь домог бололтой.

Компьютерын тоглоом тархийг залуужуулдаг
Домог-1. Хүн тархиныхаа дөнгөж 10 хувийг ашигладаг гэдгийг бяцхан жаая ч бараг мэддэг болсон байх. Үнэндээ энэ нь худал. Ямар ч хүн тархиа бүрэн дүүрэн әшиглаж чаддаг гэнэ. Үүний тулд тархины дасгал сайн хийх хэрэгтэй юм байна. Тархи нь булчингийн адил хөгжин бэхжиж, нейроны шинэ холбоог үүсгэдэг эд. Хөгжим тоглох, үгийн сүлжээ бөглөх, гадаад хэл үзэх зэргээр тархиа дасгалжуулж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Компьютерын тоглоом ч бас хэрэгтэй. 40 долоо хоногийн турш өдөр бүр нэг цаг компьютерын тоглоомоор наадвал тархи арван жилээр залуужих гэнэ шүү. Энэ домгийг бүрмөсөн үгүйсгэхэд, тархины хэмжээ нь оюун ухаанд огтхон ч нөлөөлөхгүй юм байна. Альберт Эйнштейнийг жишээлж болох аж. Алдарт эрдэмтний тархи ердийн дундаж хэмжээтэй байсан гэдэг.

Ширээнийхээ араас босоорой
Домог-2. Туранхай хүмүүс биологийн хувьд азтай, тэд дуртайгаа идэж, ууж болно гэж та бид бишгүй л сонссон. Үнэн хэрэгтээ тийм биш гэнэ. Илүүдэл жинтэй хүмүүст хийсэн судалгаа шинжилгээнээс үзэхэд, тэдний бодисын солилцоо туранхай хүнийхээс илүү хурдан үргэлжилдэг байна. Энгийн логик нь ерөөсөө л суугаа ажилтай хүмүүс өөхөлдөг бололтой. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар илүүдэл жинтэй тэмцэх шиг амархан зүйл үгүй юм байна. Их ажлынүеэр ширээнийхээ араас босоход л бодисын солилцоо 40 хувиар ихэсдэг ажээ.

Архи даадаг эрчүүд
Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү согтууруулах ундааг хэрэглэдәг гэж хүн төрөлхтөн ойлгодог. Үүнийг үнэн гэж эрдэмтэд баталж байна. Тэгэхлээр домог гэж хэлэх бас аргагү й байх нь. Биологийн талаасаа эрчүүд согтууруулах ундәа хэрэглэхэд илүү тохирсон бүтэцтэй юм даг уу даа. Шалтгаан нь гэвэл эрчүүд биеэр том бөгөөд тэдний ходоодонд алкоголийг хурдан илрүүлж боловсруулах нэмэлт энзим байдаг. Тиймээс эрчүүдийн уусан архины зөвхөн тал хувь нь л цусанд шингэдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд мөнөөх энзим бага учир архины ихэнх нь цусанд ордгоос тун амархан согтож орхидог ажээ.

Марихуан тат гэж баигаа юм биш шүү
Марихуан хоол идэх дур хөдөлгөдөг гэх юм билээ. Харамсалтай нь энэ үнэн. Гэхдээ марихуан тат гэж байгаа юм биш шүү. Мансууруулах бодисууд тархинд химийн үйлчилгээ үзүүлэн хооллох дур бий болгодог байна. Зарчмын хувьд марихуан хоолны дурыг үүсгэдэг бол эсрэг үйлчилгээтэй бодис ч бас бий. Тухайлбал, АНУ-д хоолны дур үүсгэх цэгүүдэд хориг тавих Римонабант хэмээх бодисыг ид судалж байна.

Цайрын оксид арьсны жинхэнэ хамгаалагч
Домог-З. Нарны хорт туяанаас сэргийлэх тос арьсыг хамгаалах уу? Эрдэмтэд үгүй гэж хариулж байна. Хамгаалалтын тос дөнгөж 30 хувийн төвшинд л хамгаалдаг гэнэ. Гэхдээ UҮB хэмээх гэрлийн ганц төрлөөс шүү дээ. UҮB гэдэг нь хэт богино ягаан туяа бөгөөд түлэгдэлтийг энэ туяа ихэвчлэн гаргадаг юм байна, Тос зөвхөн энэ туяаны 30 хувиас хамгаалдаг бололтой. Харин үүнээсч урт UҮA туяа арьсанд гүн нэвтэрч үрчлээ үүсгэх бөгөөд хорт хавдар үүсгэж ч мэдэх гэнэ. Гоо сайхны компаниуд өөрсдийнх нь үйлдвэрлэсэн тоснууд UҮA туяанаас хамгаалдаг гэж сурталчилдаг. Үр дүнгийи нарийвчлан тогтоосон үнэлгээ байхгүй учир тэдэнд итгэхэд бэрх. Гэхдээ санаа эоволтгуй, UҮA-raac хамгаалах бодис бий. Цайрын оксид, титаны диоксид, авобензол гээд л… Эхний хоёр бодис шингээсэн тосыг хамгаалалтын зориулалтаар хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгодог.

Нар хөгшрүүлдэг гэж үү дээ?
Домог-4. Үрчлээтэхийн гол буруутан нь нар гэж бид бүхэн эртнээс бодож ирсэн. Гэтэл судалгааны үр дүнгээс үзэхэд хорвоо ертөнцийг гэрэлтүүлэгч нар биш хүний сэтгэлийн дарамт энд буруутай гэнэ. Зевхөн стресс л судсыг хөгшрүүлж, зүрх судасны өвчин болон ой ухаан муутгадаг байна. Үүгээр зогсохгүй стрессийн улмаас дархлал суларч хорт хавдар үүсдэг гэнэ. Гэлээ ч стресс бүхэн бие организмд муугаар үйлчилдэггүй ажээ. Гэнэтийн асуудал стресс ургуулдаг юм байна. Замд явж байтал машины дугуй хагарах зэрэгг үүсч буй стресс бол юу ч биш, дотны хүнээ эсвэл ажлаа алдах нь хүнийг амархан хөгшрүүлэх үр нөлөөтэй.
Гэхдээ бас сайн мэдээ байна. Стрессийг дарах энгийн арга бий. Гимнастик хийх, гүн амьсгалах, мөн инээж хөхрөх зэрэг эм ч бас байгаа шүү. Найз нөхөдтэйгээ ууязаж хууч хөөрөх нь хөгшрөлтөөс хамгаалах бас нэг арга болдог гэнэ.

Супер тамирчин=супер эрүүл
Домог-5. Бид хэдийчинээ их дасгал сургууль хийнэ, төдийчинээ эрүүлжинэ гэдэгт олон хүн итгэдэг. Гэтэл биеийн тамираар хэт их хичээллэх нь дутагдлаасаа ч илүү сүйрэл дагуулах аюултай. Хэт их ачаалал булчин, шөрмөс, ясыг гэмтээдэг байна. Өдерт хоёр цагаас илүү эрчимтэй дасгал сургууль хийх нь бие организмд эрүүл мэндтэй холбоотой бөөн проблем үүсгэдэг байна шүү. Хэрвээ танд ойр ойрхон ядрах, нойр багасах, толгой өвдөх, бие сэтгэлийн дарамт мэдрэгдэх, гэдэс дотор эвгүйрэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл спортын дасгалаа хэтрүүлжээ гэж бодоорой.
Өдөрт 30 минут алхах, долоо хоногт гурван удаа хагас цагийн аэробикийн дасгал, өдөрт нэг удаа 30 минутын турш биеийн хүчний ажил хийхэд л хангалттай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

(Ардын эрх 135/413)
Ш.МЯГМАРСАМБУУ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button