Ашигт малтмалын хуулийн үнэлэмжийг цаг хугацаанд даатгалаа

Ашигт малтмалын тухай хууль өлгий-нөөсөө гарав. Жил гаруйн хугацаанд Монголын ард түмний цөсийг хөөргөж, улстөрчдийн харшлыг хөдөлгөж байсан уг хуулийн биелэлт та биднийг хүлээж байна. Ирэх цаг хугацаанд тус хуулийг сайн, муу болсон эсэхэд дүн тавина. Эхний удаад хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсгийг ахалсан Д.Одхүү гишүүний таалалд ихэд нийцэж буйг хэлэхэд илүүц юун. Харин зарим нэг гишүүн нь тус ажлын хэсэгт орсон гэдгээ эрс эсэргүүцэж Би ороогүй гэж тас зөрүүдлээд байсан. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах өөр өөр үзэл баримтлалтай хуулийн төслүүдийг хүчээр нийлүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээхээр хууль боллоо хэмээн тэд тайлбарлаж байгаа.

Нөгөө талд О.Энхсайхан агсны тэргүүлж байсан Миний Монголын гәзар шороо хедөлгөөний гишүүд бас л бухимдаж буй сурагтай. Үүнийгээ хэвлэлээр илэрхийлж, Бидний боловcруулсан хуулийн төслийг гуйвууллаа гэж гомдоллов.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд уурлаж, тайтгарах нь эн тэнцэж байх шиг. Нөөц ашигласны төлбөр буюу роялтын төлбөрийг таван хувиар тогтоосон нь тэдний тайтгарах нэг үндэс. Хуулийн төслүүдэд 2,5-15 хувь гэсэн хол зөрүүтэй саналууд явж байсан болохоор тэр л дээ. Дээр нь стратегийн ашигт малтмал болон стратегийн орд газар гэсэн нэрийдлээр төр дээрэмчний дүрд хувирахыг оролдож байв. Азаар УИХ-ын гишүүд стратегийн ашигт малтмал гэдэг томъёоллоо хасч, хөрөнгө оруулагчдыг тайвщруулав. Наад зах нь Тогтвортой байдлын гэрээг Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэрээр авч үлдэж чәдлаа. Гэхдээ боего нь хэд дахин өндөр болсныг тэмдэглүүштэй. Гэсэн ч тэд одоог хүртэл бүрэн тайтгарч чадахгүй, эргэлзэж тээнэгэлзсээр… ОХУ-ын Ерөнхий сайдыг дагаж ирсэн бизнесийн төлөөлөгчид ч энэ тухай чимхээд авсан. Шинээр баталсан Ашигт малтмалын тухай хууль хөрөнгө оруулагчдыг даллан дуудах ид шидийг агуулж буй гэдэг тайлбар худлаа болохыг тэдний үгнээс харж болно.

Төр стратегийн ач холбогдол бүхий орд гэсэн тодотголдоо хамаатуулан хөрөнгө оруулагчдын үйл хөдлөлийг хязгаарлах заалтууд чамгүй олон болохоор тэр байх л даа, Үүндулсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий орд газрын 34. хүртлэх хувийгтөр ямар хэлбэрээр эзэмших нь тодорхой бус. Дээр нь Засгийн газар өөрийн үзэмжээрээ стратегийн орд гэгчийг тодорхойлж болох задгай заалт бий. Энд олон гишүүдийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий орд газар гэдгийг бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар нь биш харин ашигт малтмалын нөөц болон хөрөнгө оруулалтынх нь хэр хэмжээгээр тогтоовол илүү тодорхой юм биш үү гэсэн саналуудыг хавсаргах хэрэгтэй байсан байж болох. Нэгэнт тодорхой томъёолол байхгүй учраас тухайн үеийнх нь Засгийн газрын гишүүн өөрийн ашиг сонирхлоор нугалаа гаргаж, бусдын хөрөнгийг төрийн нэрээр эрхшээлдээ оруулах гэж оролдож болох.
Тэгвэл иргэний хөдөлгөөнийхний дургүйцлийг аль заалт нь өдөөж байна вэ? Тун энгийн геологийн судалгааг нь улсын төсвөөр хийсэн талбайд хайгуул хийх эрхийг сонгон шалгаруулах журмаар олгох заалтыг хамгийн эхэнд дурдаж болно. Д.Одхүү гишүүн Сонгон шалгаруулалтын журмыг хуульд товч бөгөөд тодорхой зааж өгсөн гэж тайлбарлаж байгаа ч хуульд Сонгон шалгаруулалтын журмыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэснээс өөр заалт байхгүй.

Өөрөөр хэлбэл, хуулиас хэн сонгон шалгаруулалтад давуу эрх эдлэхийг харж болохгүй гэсэн үг. Түүнчлэн хуулийн 63.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нууцад хамааруулж болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ зүйлд заасан мэдээ тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар Геологийн албатай нууцлалын гэрээ байгуулж болно гэсэн заалт. Мэдээж, стратегийн ач холбогдол бүхий орд газарт энэ заалтыг үйлчлүүлбэл Монголд бослого гаргахыг үгүйсгэх аргагүй. Иймд стратегийн орд газар эзэмшиж буй хөрөнгө оруулагчид Мэдээлэл нээлттэй гэдэг зарчмын баримтлах нь тодорхой. Харин жижиг болон стратегийн гэдэг томъёололд багтаагүй орд газрын эздэд эрх чөлөөг бэлэглэжээ. Дуртай нь хуулийн дагуу гэрээ байгуулж, мэдээллээ нууцлах боломж нь нээлттэй үлдэв.

Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд энэ тухай заасан болохоор тэдний эрхийг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэлээр хамгаалах юм билээ. Гэтэл Д.Одхүү гишүүн Энэ хууль Тони Блэйрийн Ил тод байдлын санаа-чилгыг дэмжсэн, нээлттэй хууль. Ямар ч нууцлалтай холбоотой заалт байхгүй хэмээн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэж байв. Гэсэн ч шинээр баталсан Ашигт малтмалын тухай хуульд гадаадын ажиллах хүчний тоог хязгаарлаж, байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй бол хатуу хариуцлага тооцох заалт хангалттай. Мөн орон нутгийн төсөвт хөл дээрээ зогсох боломжийг олгож, уул уурхайгаас олох орлогыг тэгш хуваарилахыг оролдсноороо давуу сайн талтай. Мөн Тогтвортой байдлын гэрээ байгуулах босго хоёр сая ам.доллараас дээш байсныг өөрчилж, босгыг нь 25 дахин өсгөсөн. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ гэж цаашид нэрлэж байх бөгөөд эхний таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бол Засгийн газрын гишүүнтэй 10 жилийн гэрээ байгуулна. Хэрэв 100 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулахаар тогтвол 15 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бөгөөд үүнийг нь УИХ-аар хэлэлцэнэ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эс бол иргэн болон хуулийн этгээд байхаас нь хамаарч 200 мянгаас хоёр сая төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн барагдуулах юм. Ийнхүү Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг баяр наадмын өмнө баталлаа. Ингэхдээ хууль санаачлагч болон оролцогч талууд Хэрэв энэ хууль болохгүй бол өөрчилж л орхино биз. Хэр хууль болсныг нь цаг хугацаа л харуулна гэдэг тайлбар хийсээр үлдэнэ билээ.

(Ардын эрх 135/4113)
Г.ОТГОНЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button