МАХН, Ардчилсан намынхан дахин яаралтай хурал зарлав

Увсынхан буюу UBS намынхан гэгддэг хэсгийнхний шахаас, чармайлтаар хүч авч Засгийн газрыг огцруулах тухай ээлжит бор шувуу дахиад л нисэлдэж эхлэв.
Учир нь энә өдөр Ардчилсан намын зөвлөлийнхөн яаралтай хуралдах зар тарсан юм. Харин ихэнх гишүүд хөдөө гадаа явж буй учир ирц бүрдээгүй хурал хойшлов. Ардчилсан намын зөвлөл өнеедер 10.00 цагт хуралдана гэсэн тов тогтоосны зэрэгцээ МАХН-ын бүлгийнхэн ч бас хурлаа зарлажээ. Ардчилсан намынхан М.Энхболдын Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх тухай асуудалд санал зөрөлдөөнтэй байгаа.
Ямартаа ч МАХН-ынхны ямар нэгэн алхам хийхээс өмнө хөдөлж гар, хөл нь буюу Засгийн газрыг огцруулсан буруутан нь болохгүй гэсэн яриатай байгаа сураггай. Өмнө нь Засгийн газрыг огцруулах захидалд 15,19 гишүүн гарын үсгээ зурсан гэгдэж байсан бол энэ удаа 21 гэсэн шинэ мэдээ сонсогдов. Үүнд бас МАХН-ын зарим гишүүд ч нэгдэж байгаа сурагтай.

(Ардын эрх 135/413)
А.АЛТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button