Шоронд байхдаа хоршоо байгуулах санаа сэджээ

Оюу-алт халгаламж зээлийн хоршоог байгуулах санаа шоронд төрсөн аж. Залилангийн хэргээр хоригдож байсан гал хам-ууд шоронгоос гараал мөнгө олох хялбар арга сэдэж олсон нь халгаламж зээлийн хоршоо байгуулах нарийн арга байжээ.

Хадгаламж зээлийн хоршоог шалгах тусгай хэлтэс байгуулагдаад cap орчим болж байна. Одоогоор тус хэлтэс Бүтээн байгуулалт хөгжлийн сан 14.6 тэрбум, Тлоб кредит найман тэрбум, Тэр хорооллын барилгажилт 10.8 тэрбум, Төгс-Эрдэнэ 1.1 тэрбум, Нью Болор Оргил 3.2 тэрбум, Улаан загалмай 309 сая, Си Эм Си хоёр тэрбум, Цэн алт 271 сая, Бизнес кредит 210 сая, Өсөх гурван мандал, ЗИБ 600 сая, Европын хөгжил зэрэг 12 хоршоонд холбогдох, нийт 44 орчим тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа юм. Тус хэлтэс сарын дотор багагүй зүйл амжуулжээ. Дээрх дампуурсан хоршоодыг үүсгэн байгуулагч болох Т.Энхтөр, Б.Баттөр,Ж.Мэнд-баяр, Д.Оюунцэцэг, Цогтбаяр, Ц.Ганзориг, Г.Гантөмөр, Т.Ууган-баатар, Д.Энхцэцэг, С.Саруул, Ж.Алтантуяа нарын арав гаруй хүнийг ганц худаг дахь урьдчилан хорих төвд хорьж, холбогдох хэргийг шалгаж байгаа аж.

Мөн энэ хугацаанд хоршооны эздийн нууц хөрөнгийг илрүүлэх талаар багагүй ажил хийж, 10 гаруй тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн гэж эх сурвалж мэдээллээ. Мөрдөн байцаалтын явцад Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Б.Бат-төр жилийн өмнө дампуурч, гишүүдээ 720 сая төгрөгөөр хохироосон Хөрөнгө оруулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны анхны 21 гишүүний нэг байсан нь тодорхой болсон байна. Тэрээр өмнөх хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх зуур Бүтээн байгуулалт хөгжлийн сан хоршоог байгуулж байжээ. Үүгээр ч зогсохгүй Төгс-Эрдэнэ, Нэмэгдэх Ундарга зэрэг охин хоршоо байгуулсан нь мөн л дампуурсан.

Төгс-Эрдэнэ хоршооны үүсгэн байгуулагч 21 хүнийг дуудаж байцаахад өөрийгөө хоршооны гишүүн гэдгээ мэдэхгүй хүн олон таарсан гэнэ. Учир нь хоршооны зөвшөөрөл авахдаа хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэх ашигласан байжээ. Энэ мэт хуурамч бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авсан хоршоо нэгээр тогтохгүй бололтой.
Оюу-алт хадгаламж зээлийн хоршоог байгуулах санаа шоронд төрсөн аж. Залилангийн хэргээр хоригдож байсан гал хам-ууд шоронгоос гараад мөнгө олох хялбар арга сэдэж олсон нь хадгаламж зээлийн хоршоо байгуулах нарийн арга байсан бололтой. Ж.Алтан-туяа гэгч шоронд байхдаа сэдсэн мэргэн санаагаа 2003 онд гарч ирмэгцээ ажил хэрэг болгожээ. Энэ байтугай зүйл сэдэж явсан түүнд хадгаламж зээлийн хоршоо байгуулах нь алга урвуулах төдийд бүтээх амар ажил бололтой. Хэдэн хүний иргэний үнэмлэх, зуун мянган төгрөгийн дүрмийн сантайгаар хоршоогоо бүртгүүлж, хотын төвд байр хөлслөөд гүйцээ. Ингээд л Оюу-алт нэртэй саалийн үнээ-тэй болсон байна. Зар сурталчилгаанд цацсан мөнгө нь өдөртөө хэд нугарч орж ирнэ. Гэвч мөнгө үрж, зарлагдахаас өсгөж гийгүүлэхгүй. Түүний урхинд 150 хүн өртөж, 460 сая төгрөгөөр хохирчээ. Жилийн өмнө энэ хоршоо дампуурч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлтэл мөрдөн байцаагчийн эртний танил байх нь тэр. Тус хоршооны захирал Ж.Алтантуяә, орлогч захирал н.Болормаа, болон нягтлан бодохоор ажиллаж байсан н.Лхамаа гэгч нь шоронгийн гал хам-ууд байсан аж.

Хадгаламж зээлийн хоршооны 5000 орчим хохирогч нэгдэж, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулжээ. Тус холбооны гишүүд өчигдөр хуралдаж, хохирол барагдуулах ажлын хэсэгт хоршоо тус бүрээс хоёр хүн оролцуулах шийдвэрт хүрсэн байна. Тус хоршооны зорилго нь хохирогчдын эрх ашгийг хамгаалахаас гадна Хоршооны тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал аж.

(Ардын эрх 135/413)
г.хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button