ОХУ-ын Засгийн газрын дарга А.Е.Фрадков албан ёсны айлчлал хийгээд буцлаа

Айлчлалын үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхав. Мөн ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадковыг УИХ-ын дарга Ц.Нямдорж хүлээн авч уулзав.
Айлчлалын үеэр болсон яриа, хэлэлцээ найрсаг, харилцан ойлголцсон байдалд болсон бөгөөд хэлэлцэн асуудлаар хоёр талын байр суурь үндсэндээ ижил буюу ойролцоо байлаа. Хэлэлцээний үеэр хоёр талын харилцааны тулгамдсан асуудлыг хэлэлцэж санал солилцлоо. Монгол улсын Ерөнхийлөгчийг энэ оны сүүлээр ОХУ-д айлчлуулахаар хоёр тал тохиролцов. Мөн улс төр, цэрэг-техник, соёл, боловсролын харилцаа, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ гол нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, энэ салбарт шийдвэрлэвэл зохих асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэв. Тухайлбал, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2010 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг эцэслэн тохиролцох, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хамтарсан үйлдвэрүүдийн асуудал, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн асуудал зэргээр санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков хэлсэн үгэндээ Монгол Улс нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд 2000 онд манай оронд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Йутин айлчилснаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхжсэнийг онцлон тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын даргын айлчлал болон саяхан болж өнгөрсөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан зэрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалыг баялаг агуулгатай болгох, бэлтгэл ажлын нэг хэсэг юм.
Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ дэлхийд нэртэй Северсталь, Норильский никель, Базовый элемент, Ренова зэрэг ОХУ-ын томоохон компаниуд нүүрс, алт, ураны орд газруудыг эзэмших, әрчим хүч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх, томоохон төсөл хэрэгжүүлэх зэрэг сонирхолтой байгааг оросын тал илэрхийлсэн.

Монгол Улсын ДНБ-ийн 20%, экспортын 50%-ийг бүрдүүлж буй хоёр орны хамтарсан үйлдвэрүүдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, богино хугацаанд шинэчлэл явуулахад анхаарлаа хандуулахаа илэрхийлж, ойрын 2-3 сард багтаан эдгээр үйлдвэрүүдтэй холбоотой асуудлыг шийдэх арга замыг олох үүргийг холбогдох яам, газруудад өгөхөө мэдэгдсэн.
Худалдааг либералчлах, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон жил яригдаж байгаа асуудал нь цаг хугацааны зүйл гэж тэмдэглэсэн байна.

Айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүнд

– Хүнсний улаан буудай нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, ОХУ-ын Хедөө аж ахуйн сайд А.В.Гордеев нар гарын үсэг зурав. Уг хэлэлцээррийн дагуу оросын тал 2006 онд монголын талд хүнсний улаан буудайг экспортоор нийлүүлэх, монголын тал уг улаан буудайг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, зориулалтын дагуу ашиглах, нийлүүлсэн улаан буудайн төлбөрийг хэлэлцээрээр тогтоосон нөхцөлийн дагуу барагдуулах үүрэг хүлээсэн.

– Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр-т Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, ОХУ-ын Холбооны нисэхийн навигацын албаны дарга А.В.Нерадько нар гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийн дагуу шаардлагатай тохиолдолд Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр болон түуний дээрх агаарын зайд эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг харилцан зохион байгуулж хэрэгжүүлэхээр тохиролцсон. Мән хэлэлцээрт зааснаар талууд эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилт явуулах, шинжээчдийг харилцан айлчлуулах, мэдээлэл, туршлага солилцох зэргээр өөрсдийн эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
– Монгол Улсын Гадаад хэргийн яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол-д Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд, ОХУ-ьмГГадаад хэргийн дэд сайд А.Ю.Алексеев нар гарын үсэг зурав. Уг Протоколоор НҮБ, олон улсын бусад байгууллага болон олон улсын чуулга уулзалтад хамтран ажиллах, хоёр улсын харилцааны болон бүс нутгийн асуудлаар бүх түвшинд зөвлөлдөж байх, олон улсын практикийн дагуу худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар тогтмол зөвлөлдөж байх, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, консулын уйлчилгээ, виз олгох ажлыг боловсронгуй болгох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад хамтран ажиллахаар туе туе тохиролцсон.

Энэхүү айлчлал нь ОХУ-ын Засгийн газрын даргын манай улсад сүүлийн жилүүдэд хийж байгаа хоёрдахь айлчлал бөгөөд хоёр орны хоорондын дээд, өндөр хэмжээний яриа, хэлэлцээний үргэлжлэл юм. Айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д энә жил хийхээр төлөвлөж буй төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, хоёр улсын харилцаа, тухайлбал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, тодорхой чиглэлүүдээр харилцан ойлголцолд хүрэх, сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд түлхэц өгсөн чухал айлчлал боллоо.

ОХУ-аас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярт Засгийн газрын дарга тэргүүтэй төлөөлөгчдөө ирүүлж, албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ОХУ тодорхой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж байна.
Ж.Алт
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button