Нэг өрөөнд 100 сая пиксель бий

2000 онд Айовын их сургуулийн хэсэг эрдэмтэд виртуаль бодит байдлыг бодитоор бий болгох аргыг бодож олсон юм. Їүний тулд виртуаль бодит байдлын тусгай өрөөг бий болгосон бөгөөд энэхүү өрөө нь тус бүрдээ дүрслэлийг гурван хэмжээст оруулан проекцлох 3х3 метрийн 6 ханатай. Тоглогчийг өрөөний төвд байрлуулах ба өрөөний тусламжтай байшин, хот, үйлдвэр зэрэг төрөл бүрийн газруудын төрөл бүрийн гурван хэмжээст загварыг бий болгодог байна. Эдгээр загварыг тоглоомын үйлдвэрлэлээс гадна хот төлөвлөлт, үйлдвэрийн барилга байгууламжийн үр ашигтай байдал зэргийг туршихад ашиглах бүрэн боломжтой гэнэ. Өдгөө уг өрөөг шинэчлэн өргөтгөж, 100 сая пикселийн дүрслэлийг гаргахаар зэхэж байна. Энэ нь виртуаль бодит байдлын дурын өрөөний дүрслэлийн нягтшилаас даруй 2 дахин их юм. Уг өрөөнд Hewlett-Packard компанийн 96 график адаптер, Sony компанийн 24 дижитал проектор, 8 сувагтай аудио систем зэрэг орчин үеийн хамгийн өндөр хүчин чадалтай, шилдэг технологиудыг ашиглах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button