Болор чулуутай хулгана

Ихэнх бүсгүйчүүдийн хувьд өндөр хүчин чадалтай хэрнээ гадаад байдлаараа царай муутай байвал түүнийг сонгох нь юу л бол? Харин оронд нь үзүүлэлт нь онц биш ч, гадаад байдлаараа тун давгүй байвал сонгож л орхино. Бүсгүйчүүдийн энэ чанарт компьютер үйлдвэрлэгчид ч анхаарлаа хандуулж, тэдэнд зориулан бүтээгдэхүүнийхээ дизайнд ихээхэн анхаарах болжээ. Їүний нэг жишээ бол Neiman Marcus дэлгүүрийн эмэгтэйчүүдэд бүрэн утгаараа зориулагдсан бичгийн иж бүрэн хэрэглэл юм. Энэ бол үдээсний машин, скоч тогтоогч, 3 товчлуурт оптик хулгана бүхий багц юм. Эдгээр бүтээгдэхүүн нь гадаад хийц, өнгө үзэмжээрээ тун онцлог, алдарт Swaroүksi фирмийн болор чулуугаар бүрхэгдсэн. Иймээс очир алмааз эрдэнэ мэт өнгө солонгорон гялтганаж ширээг чимнэ. Нэгэнт л үнэт чулуу суулгагдсан тул нэг бүрийн үнэ нь 100 ам.доллар. Хулгана нь төрөл бүрийн өнгөтэй учраас бүсгүйчүүд хумсныхаа будагны өнгөтэй хослуулан авбал тун догь хэмээн үйлдвэрлэгчид рекламдаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button