Цахим халбага

Тэгвэл Массачусетскийн технологийн хүрээлэнгийн Медиа лабораторийн (MIT Media Lab) эрдэмтэд компьютерийг шууд хоол бэлтгэх ажилд оролцуулахаар шийджээ. Яаж тэр вэ? Асуудлыг тун хялбархнаар шийдсэн байна. Энэ бол зоог бэлдэх сав болон компьютер хоёрын холбогч болсон ухаалаг халбага юм.

Датчик температуры-температур мэдрэгч
Датчик солености-давс мэдрэгч
Датчик вязкости- зуурамтгай чанар мэдрэгч
Датчик кислотность- хүчиллэг чанар мэдрэгч
Выключатель-унтраах товчлуур


Халбагыг тунгалаг материалаар хийсэн бөгөөд олон тооны мэдрэгчээр тоногложээ. Эдгээр мэдрэгч нь давс, хүчил, тэдгээрийн хоршил, температур зэрэг дөрвөн хэмжилт хийдэг. Халбаганы бариул дээр асааж унтраах товчлуур, харин дотор нь эдгээр мэдрэгчээс компьютерт дохиог дамжуулах утаснууд байрлана. Одоохондоо боловсруулалтын шатанд буй уг халбагыг утсаар компьютертэй холбож байгаа боловч хэтдээ түүнийг радио модемоор удирдах аж.
Халбагыг ашиглахад маш хялбар. Түүнийг хоол бэлтгэж буй саванд дүрэхэд дохионууд компьютерт дамжуулагдаж, улмаар өгөгдлүүд дээр шинжилгээ хийгдэнэ. Їүний үндсэн дээр төрөл бүрийн ашигтай зөвлөгөөг компьютер өгнө. Їнэхээр ашигтай зөвлөгөө өгөхийн тулд халбаганы програм хангамж нь хоол бэлтгэж буй эзэгтэйн амтлах чадварт мөн зохицох хэрэгтэй болов уу Хоолны номнууд дээр давс, элсэн чихрийг өөрийн дуранд тохируулан нэмээрэй гэсэн байдаг шүү дээ. Їүнээс гадна одоогийн байдлаар гадаад байдлаараа халбага маань тийм ч сайхан харагдахгүй байгаа. Түүний бүдүүн бариулаас барихад эвгүй, бас хажуугаар нь дамжуулагч утас унжина. Їнэхээр яаж ногоо гоймонгоо хийх болж байнаа. Өөрөөр хэлбэл энгийн халбага ашигладаг шиг энэ халбагыг шууд ашиглаж хараахан болоогүй байна. Мөн хэмжих үйл ажиллагааг хийлгэхийн тулд халбагаараа байнга хутгаж өгөх хэрэгтэй, энд бас л цаг шаардана. Мэргэжлийн тогоочдын хувьд хоолоо байнга хутгах хялбар байж болно л доо. Гэхдээ халбаганаас унжих утас бас тодорхой хэмжээгээр саад болох байх л даа.
Одоогоор энэ гайхамшигт халбага маань туршилтын байдлаар байгаа. Яг одоо байгаа хэлбэрээр нь ашиглахыг хүсэгчид ч олонгүй л байх болов уу. Угаасаа хоол бэлтгэхдээ дургүй нэгэн ийм халбага бариад сайхан хоол хийх нь юу л бол. Харин энэ халбагыг хоолны номны хамт борлуулбал зүгээр байж болох юм. Учир нь халбаганы тусламжтайгаар номон дээр байгаа амтыг хялбархаан гаргаж болно шүү дээ.


0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button