Ж.Нэргүй Саддамын Чөтгөрийн бүжиг Японд шуугиулж байхад…

-Саддам зохиолч байсан хүн үү?
-Дэлхийн нэлээд гоц хүмүүсийг аваад үзэхэд сайн лектор, сайн илтгэгчид байж, тэр чинээгээрээ ард түмнийг араасаа дагуулсан байдаг шүү дээ. Тийм ч болоод тэр үү, ер нь бичих чадвар сайтай байдаг нь ажиглагддаг. Тэдний ихэнх нь зохиол бичсэн байх жишээтэй. Саддам Хусейн тэдний л нэг.

-Мань хүн тийм олон номтой юм уу?
-Лавтай миний мэдэжбуйгаартаван роман бичиж хэвлүүлсэн юм билээ. Миний хувьд Интер номын дэлгүүрт ном сонирхож яваад уг романыг нь олж үзсэн. Тэгээд л орчуулах сонирхол төрсөн. Мань хүн чинь Нажиб Гуюр гэдэг утга зохиолын нууц нэртэй хүн юм билээ.

-Япон хэл дээр нэг роман нь хэвлэгдсэн гэв үү?
-Тэглээ. Чөтгөрийн бүжиг гэж роман нь орчуулагдаж нэлээд шуугиан тариад байгаа шүү дээ.

-Таны хөрвүүлсэн Забиба, хаан хоёр-ын тухайд
-Би уг романыг нь орос хэлнээс орчуулаад нэгэн хэвлэлийн компанитай хамтран уншигчдад хэзээ мөдгүй хүргэх гэж байна. Төр барих арга ухааны тухай яриаг хайр сэтгэлтэй сүлжээд дорны гүн ухааны маягаар бичсэн тийм роман юм. Энэ зохиолыг нь уншихад өөрийнхөө дэглэмийн төгсгөлийг зөгнөж байсан, мэдэж байсан гэж хэлж болохоор санагдсан. Сая л гэхэд мань эр чинь баригдаад шоронд хоригдсоноосоо хойш шүлэглэсэн роман биччихсэн байна шүү дээ. Дорно дахины жинхэнэ тансаг хэллэг Иракт, Багдадад байдаг шүү дээ. Манай монголчууд Мянга нэгэн шөнө-ийн үлгэрээс өөр зохиол бүтээлийг мэдэх ч юм уу, үгүй ч юм уу. Сударын чуулган-ыг тэр бүр уншсан ч юм уу. Гэтэл Сударын чуулган-даа Рашид-Аддин шүлэглэсэн шигтгээнүүдийг оруулсан байдаг юм шүү дээ. Манайх тааруухан ч орчуулсан даа. Ер нь Ирак, Иран гэдэг бол тансаг хэллэгтэй, түүнийгээ өнөө болтол хадгалж яваа ард түмэн.

-Нөгөө гурван романыг нь олж үзэв үү?
-Үзээгүй байна, олдохгүй байна. Гэхдээ хайж байна. Нөхдүүд олж явуулмаар юм ярьсан.

-Гайгүй сайн дарангуйлагч байсан гэдэг шүү дээ?
-Хүн бүхэн л тэгэх юм. Би энэ романыг нь орчуулчихаад нэг хэвлэлийн газарт хандаж Саддамын романыг танайх авч хэвлэхгүй юм уу гэсэнд дэлхий нийтээр муучлагдаад байгаа хүний юмаар яахав, хэвлээд гаргачихвал баларна биз дээ гэж солиорч байгаа юм даа. Ер нь элдэвтэй хүмүүс дарангуйлагч болдог, эсвэл сайн удирдагч болдог. Үүнийг бодсон ч, Гитлерийг бодоод үзсэн ч тийм л юм. Саддам Хусейн монголчуудад ямар хор хийсэн юм бэ. Ердөө л нефтийн бизнесийн золиос болчихсон хүн шүү дээ. Түүнээс биш америкчуудад ч гэм хүргээгүй. Ард түмнээ хамгаалсан, шашин шүтлэгээ л хамгаалсан. Одоогийн дэлхийн дахинд таниулагдаад байгаа шиг алан хядлагыг сурталчилсан юм юу ч байхгүй. Наяад онд ч юм уу даа, нэгэн жижигхэн тосгонд очтол өөрийн нь эсрэг бослого зохион байгуулж, алах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тэрийг нь мэдээд түүнд оролцсон хүмүүсийг, яах ч аргагүй буруутай этгээдүүдийг хөнөөсөн юм билээ л дээ. Одоо өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Энэ бол тэртээ тэргүй дэглэмийн нь мөн чанар л байхгүй юу. Гаднаастаслагдчихсан улс орон Здуу байхгүй яах юм. Ардчилсан Солонгостой л адилхан байхгүй юу. Тэглээ гээд хавтгайруулсан аллага үйлдэж болохгүй шүү дээ. Нэг тосгоны тавиад хүнийг алчихсан юм билээ. Гэхдээ би түүнийг нь зөвтгөх гээгүй. Чөтгөрийн бүжиг нь Японд шуугиан тарьж байхад бид яагаад Забиба хаан хоёр-ыг нь уншиж болохгүй гэж. Үгүйдээ л орчин үеийн Иракийн зохиолыг уншиж үзэцгээе л дээ.

Ярилцсан О.Нинжин
(Утга зохиол урлаг)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button