Nick, Jessica нар хоёр тийш боллоо.

Тэдний гэрлэлтийг тэтгэвэртээ гарсан туршлагатай шүүгч Dana Senit Henry цуцалсан бөгөөд ийнхүү үргэлж зурагчдийн камерт өртдөг байсан хос тус тусын ганц бие амьдралаа эхэллээ.

Шүүгч шүүх танхимд гэр бүл салсныг мэдэгдсэний дараа Simpson, Lachey нар уг баримтанд гарын үсэг зурсан байна.

Калифорниагын хуулиар бол гэрлэлтээ цуцлах хүсэлт /өргөдөл/ гаргаснаас 6 сарын дараа гэр бүл цуцалсан тухай шийдвэрийг гаргаж болдог. Simpson 2005 оны 12 сарын 16-нд албан ёсоор өргөдлөө гаргасан бөгөөд тэдний салалтыг яг 6 сарын дараа зарлалаа.

Ийнхүү тэдэнд эхнэр нөхөр болсноос хойш хуримтлуулсан эд зүйлс, мөнгө хөрөнгөө хуваах л үлджээ.

Хосууд гэрлэхээсээ өмнө ямар нэгэн гэрлэлтийн гэрээ байгуулаагүй тул тэд гэрлэснээсээ хойш олсон бүх орлого, эд хөрөнгөө яг тэнцүү хувааж авах юм байна.

3 жил хамт амьдрах хугацаанд Simpson хэдэн арван сая доллар олж, Lachey түүнээс арай бага мөнгө өрхийн төсөвтөө нэмэрлэсэн учраас ингэж хуваах нь Lachey-д ашигтай тусч байгаа юм.

Хосууд одоо өөр өөрсдийн ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж байгаа ч үүнийхээ хажуугаар тэд тус тусын романтик болзоогоо хийгээд авсан бололтой.

Lachey-ийг MTҮ-ийн ҮJ Үanessa Minnillo, стайлист Kim Kardashian нартай зүгээргүй гэсэн цуу яриа дэгдэж байгаа бол Simpson-ыг Jared Leto-той холбоотой хэмээн шуугиж байна.

Hollywood Reporter
Орчуупсан Michelle

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button