Хаврын чууган пүрэв гаригт завсарлана

Тэрхүу ёслолын ажиллагаагаар хаврын чуулган завсарлаж байгаа гэсэн мэдээллийг зарим
телевиз цацсан нь ташаа явдал болсныг УИХ-ын Тамгын газрынхан сануулж байна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Луөсанжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүндэтгэлийи чуулгаи хийснээр хаврын чуулган завсарлаагүй хэрэг үү?
-УИХ-ын чуулган завсарлаагүй байгаа шүү дээ. Энә долоо хоногт хурәлдана. Ирэх пүрэв гаригт УИХ хуралдаад хаврын чуулган өндөрлөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр хугацаанд үлдсэн асуудлуудаа хэлэлцэж амжих байх.

-Хэлэлцээгүй ямар асуудал, хуулийн тесөл үлдээд байгаа вэ?
-Нэлээд хэдэн асуудал бий. Та нар бараг мэдэж байгаа даа, Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт менгөн тэтгэмжийн хэмжээг хэлэлцэж тогтооно байх. Эрүүл мэндийн даатгалын тухай болон Газрын кадастрын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Бас хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-аар Санхүүгийн зохицууләх хорооны даргыг томилох асуудал яригдах байх.

-Хаврын чуулган нэлээд сунжирчихлаа. Намрын чуулган хугацаандаа эхлэх болов уу?
-Хуулиараа л явна. Амралтын өдөр таарчихгуй бол аравдугаар сарын 1-ндээ л намрын чуулганы нээлтийн ажиллагааг хийнэ.

(Ардын эрх 135/413)
З.МААРАГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button