Хөлийн судасны эмгэг арчилгаа их шаарддаг

– Хоолны цэсэнд аль болох жимс, ногоо түлхүү оруулах. Амны цангаа хүргэх хурц, тослог, давслаг хоолноос зайлсхий. Шингэний илүүдэл нь судас бүдүүрэхэд нөлөөлнө.

-Тамхинаас татгалзах

– Судасны хананд сөргөөр нөлөөлөх жирэмслэлтийн эсрэг гормоны эмийн хэрэглээг хязгаарлах

-Турах, хөлөнд ачаалал өгөх илүүдэл жингээс ангижрах

– Явган их явах, сайн хөдлөх. Лифт хүлээснээс шатаар өгсөхийг эрхэмлээрэй.

– Хэрэв суугаа ажилтай бол цаг бүрийн дараа босож хэдэн алхам яв.

Суугаа байдлаар нь хөленд тустай багахан дасгал хийж болно. Өдөр бүр халуун хүйтэн
усыг ээлжлүүлэн шүршүүрт орох.

Унтахдаа боломжтой бол дэрийг толгой бус хөлөн дор тавих нь тустай.

– Хөлөнд ачаалал өгөх спортын төрлөөр /хүнд атлетик, өндрөөс харайх, аэробик болон ширээний теннис/ хичээллэхгүи байх

– Халуун наранд удаан байх, саунд орох, халуун лав хэрэглэхээс зайлсхийх. Бие хэт
барьсан жинс, трико, хатуу резинтэй урт оймс өмсөхгүй байх.

– Судасны гадаргууг барьж байх эмнэлгийн, зориулалтын бүс, бинтийг шилбээрээ
орооно.

БИЕИЙН ДАСГАЛ

– Дороо үерэх /2-3 минут/

– Хэвтээ байдлаар хөлөөрөө хайч хэлбэрийн дасгал хийх.

– Мөн байдлаар хөлөө­рөө дугуй унах дасгал хийх хэрэгтэй.

Хань сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button