Уур бухимдлаас ямар өвчнүүд бий болдог вэ?

Ихэнх өвчин хүмүүсийн сэтгэл санаатай холбоотой байдаг аж. Өвчин бүр стресс үүсгэдэг учир өвчлөлийн суурь тавигдана. Тиймээс эрүүл байхын тулд сэтгэл зүйн хувьд тогтвортой байх нь чухал.
Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг ч өвдөх үндэс, шалтгаан байж л байдаг. Жишээ нь хөдлөх эрхтэн, үе мөчний өвчлөл (артрит, радикулит, яс сийрэгжих буюу остеохондроз). Нялхад нь дэндүү чанга өлгийдөж байсан, хөлд оройтож орох, эцэг, эхчүүд хөдөлгөөний идэвхжлийг нь хязгаарлаж байсны уршиг. Зарим эцэг, эхчүүд хүүхдийн эрчтэй сэтгэл хөдлөлийг дарж, хорьж байхыг эрмэлздэгээс (спортод сонирхолтой хүүхдийг тоо бодуулаад суулгачих г.м) хүүхэд аажимдаа биеэ барьдаг, өөрийгөө таниулж чаддаггүй болох нь бий. Энэ нь хөдлех эрхтэн, үе мөч шархирах, нуруу муруйх, бү-сэлхийгээр евдөхөд нөлөөлөх нь байна. Ийм хүмүүс бусдын анхааралд өртөхгүй байхыг хичээх, дотогш хуримтлагдсан зүйлээ ил гарган хэлж чаддаггүй.

Зөвлөмж


Сэтгэл хөдлөлөө ил гаргахаас ичихгүй байх, санаачлага гаргах, ер нь амьдралд идэвхтэй байр сууринаас хандах нь сайн. Цанаар гулгах, бүжгийн дугуйланд явах, бассейнд орох, нийгмийн тустай үйлд оролцохыг хүс, хичээ. Энэ бүгд үе мөч болон нуруу нугасны асуудлыг мартах, биеэ чөлөөтэй байлгахад тустай.

Астма буюу багтраа өвчин


Хүүхдийн уйлахыг дарж байсны уршиг. Бага хүүхэд уйлах нь өөрийгөө ойлгуулах, сонсгох, энхрийлж хайрлуулахыг хүсч буйн илрэл. Гэтэл үүнийг нь томчууд тээршааж, үл тоомсорлосон байдал гаргадаг. Ингэснээр хүүхэд хожим нь том болоод эцэг, эх, хань ижил, дарга удирдлага зэрэг амьдралд зайлшгүй харилцах шаардлагатай хүмүүстэй таарч тохирохгүй, нийцгүй зан авиртай болж төлөвших нь байдаг. Мөн багтраа өвчтэй зарим хүмүүс хэт эмзэг мэдрэмтгий, уур уцаартай, өөрт нь тохиолдсон гай зовлонг өсгөж ярих, шүүмжлэлийг тэвчихгүй байх нь бий.

Зөвлөмж


Уймрах шалтаг байхгүй байхад гомдож, сэрдэж байдгаа болих хэрэгтэй. Хэрэв таныг үнэхээр гомдоосон байлаа ч үүнийгээ ил гаргах шаардлагагүй. Амьдралаас өчүүхэн ч бай тааламжтай, баяр баясгалантай зүйлийг олж харах, сэтгэлээ тайвшруулж сур. Ханатлаа уйлахаас бүү ич. Нулимсаа үргэлж дарж, барьж байвал хуримтлагдсаар байгаад өвчинд хүргэж болзошгүй.

Хань сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button