Нойргүйдэл

Иймээс та эмийн бус арга хэрэглэхийг оролд.
Хоногт ер нь 6-8 цаг унтахад хангалттай, гэхдээ өсвөр насны залуу хүмүүст орой илүү цаг шаардлагатай байдаг. Таны мэдрэлийн систем эмзэг бол өдрийн хоёрдугаар хагаст биеийн дасгал хийх, хүнд ажил хийсний хэрэггүй.
Харин секс, архи согтууруулах ундааны хувьд хүн бүрд харилцан адилгүй үйлчилдэг. Зарим нь тайвширч амардаг байхад нөгөө хэсэг нь хэт өдөөгдөж, нойр хулждаг.
Ер нь нойр нь яг хоолтой адил хэмжээнээс гадна чанар онцгой үүрэгтэй. Тиймээс есөн цаг унтлаа гээд цовоо сэргэлэн болчихгүй.

Эм, витаминууд нойронд нөлөөлдөг, ялангуяа жин бууруулах, жирэмслэлтээс сэргийлэх эмүүд, ханиадны эсрэг хэрэглэдэг хамрын дусаагч эм, шээс хөөх эмүүд нь сэтгэл санаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг.
Нойргүй хонодог болсон бол та эхлээд шалтгааныг нь ол. Ихэнх тохиолдолд сэтгэл мэдрэлийн шалтгаанаар нойргүйдэл үүсдэг. Хэрэв та өөрөө чадахгүй бол эмчид ханд. Сайн унтахын тулд өдрийн дэглэм сайн баримтал. Хэрэв та өглөө 1-2 цаг сэрсний дараа хэвтдэг бол орой муу унтана. Сэтгэл догдлуулсан яриа, зурагт их үзэх, компьютер дээр удаан суухаас зайлсхий.

– Ор хөнжлөө дулаан байлгаж, өрөөн дотуур та нүцгэн хэрнээ ноосон оймстой алхал. 2-3 минутын дараа дулаан хөнжилдөе орж унт.

– Унтахын өмнө бүлээн буюу хүйтэвтэр шүршүүрт ор.

– Саунд орсноор хоёр цагийн дараа бие амарч, нойр хүрдэг. Та долоо хоногийн тогтмол нэг өдөр, унтахаас 2-3 цагийн өмнө саун, баннд орж занш, тэгвэл нойр хэвийн болох магадлалтай.

– Та аутотренинг дасгал хий. Орондоо ороод Ядарч байна. Нүд маань анилдаж байна. Би унтаж байна. Би унтлаа гэж өөртөө ярь. Эсвэл өөр нэг төсөөтэй юм зохиож хэл. 2-3 долоо хоногийн дараа та сайхан унтдаг болно.

– Хэрэв та бамбай булчирхайн өвчин, зүрх судасны өвчин зэрэг бие махбодийн шалтгаангүй бол нойргүйдлээ өөрөө эмчилсэн нь дээр.

Хань сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button