Дөрвөн мөртийн цоморлиг

/Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба Жамъянгарав/
Үнэр хийгээд үзэсгэлэн бүрэн цогцолсон
Үйлийн үргүй биесээ үргэлжид ширтсэн
Тагхэцийн анхил салхинд найгалзан бүжсэн
Тансаг вансэмбэрүү дуулдаг бол чамтай адил байхсан

Амрагийн минь царайнаас наран саран жарган одохын учир дутуу билээ
Анхилам үнэрээс нь бүхий л цэцэгс хүсэл өдөөхгүй болохоор хомс билээ
Эгшиглэнт дуунаас нь хуур ятга ярьж чадахгүйн тул дорд билээ
Энхрий харцнаас нь бурхадын мэлмий дурлал асаахгүйн шалтгаан мөхөс билээ

Хэдий тийм ч намайг гийгүүлэхээрээ наран саран
чамтай хувь тэнцүү Хэзээ ч болов сэтгэл татам үзэмжээрээ цэцэгс
чамтай чанар адил Хэтэрхий сэтгэл баясгахаараа хуур ятгын аялгуу
дуутай чинь эгшиг тэгш Хэнийг ч ялгалгүй энэрдэгээрээ бурхадын сэтгэл чинийхтэй яг ижил

Далайн ус шорвог атлаа хэмжээгээрзэ чиний сэтгэл шиг
Давалгаа түрлэг нь догшин хирнээ үзэсгэлэнгээрээ чиний дүр мэт
Амсхийх чөлөөгүй цалалзавч гүндээ тогтуун нь чиний намба шиг
Аясын салхинд туугдавч савнаасаа халин гарахгүй нь чиний үнэнч сэтгэл мэт

Cap биш атлаа гэгээ хоргодсон хацартай
Од биш байтлаа цог гэрэлтсэн мэлмийтэй
Хуур биш мөртеө эгшиг яруу инэодтэй
Хутагт биш хирнээ үзэхүйн төдий ариусмаар билээ чи

Хавар эртийн яргуй жаргалдаа ташууран ганхахад
Харалган салхи дэгдэн ижлээс нь төөрүүлж хийсгэв
Жаахан дэлбээ нь бээрч уйлан дуулан тэнүүчлэхдээ
Жалгын ёроолд унах уу тэнгэрмйн аядахыг хүлээх үү ер үл мэднэ

Анхлан шинжин үзэхэд төгөлдөр үзэсгэлэндзэ азтуулсан
Ахин дахин шимтэхэд сэтгэлийнхээ ариуныг таниулсан
Нойроо хасан эргүүлвч санаанаас гарахаа больсон
Номонд дурлан шүтэгч бүсгүй чи аяа гайхамшиг

Сархад сөгнөн хөлчөөгч мини/ дурласан охин
Сарны нүүдэл даган холын холд одсон
Одны зөөлөн гэгээгээр зүүдэн аглагт туяаравч
Орчлонгийн хоосноор солонгороод тэвэрч үл болно

Чинад нууцхан сэтгэл
Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button