Дүүмэдхэн бүсгүйд

Дүгрэг хаш сарны дор өдий хүртэл
Мартаагүй явааг минь уучил

Дүүмэд хонгорхон чамайгаа сэтгэлийн угтаа
Хайрласаар явааг минь уучил
Дүү минь ахыгаа уучил

Амрагийнхаа уруулыг амтлахдаа хүртэл
Анисан нүдэндээ чамайг хардгийг минь уучил
Ахыгаа уучил

Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд
Айхтар хар дарав гэж булзааруулдгииг минь уучил
Ахыгаа уучил

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button