Чамайг харахгүй гэхнээ
Зүүдэнд нисэж үзэгдэх
Адтай шувуу минь
Чамайг хайрлахгүй гэхнээ

Зүрхэнд хөндүүрлэн ургах
Эрх цэцэг минь

Ер бусын үзэсгэлэн гоод чинь тэргүүн юугаа бөхийж
Есөн оны цэцэгстэй цуг өлмий дор чинь хагдарлаа

Бие сэтгэлийн буйдыг эзэгнэн суугч хатан минь
Би чамд хайртай шуу уучил намайг дүү минь дээ

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button