Гитар

Ийм нэгэн охинтой анх танилцсан цагаас
Ижилдэнхэн явсаар олон оныт үджээ
Ай чамд ухэн дурлажээ охин минь
Амраг ханьтай хирнээ хайрлах юм даа чамайг
Уулзах завгүй cap жилээр орхиход минь
Уурлаж гомдсон удаа ер байхгүй сэн
Учрахын цагт бэлхүүсээр нь тэвэрмэгц
Уяхан хонгор дуугаа бишуурхэлгүй дуулдаг сан
Бүсгүй чамайг таалан суухдаа даанч дуртай
Бэлхүүс юугаар чинь тэврэн дуу аялах сайхан
Зургаан салаа гэзэгнии чинь сувдан даруулгыг имэрч
Зуны үдэш эгшиглэнхэн суух гайхамшиг
Хонгорхон инээдийг чинь сонсмоор байна
Хослон дуулж насаараә жаргамаар байна
Хойт төрөлдөө ч гэсэн учирмаар байна
Хоолойны чинь уяханд согтмоор байна

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button