Уйлан дурсах анхны хайр

Сэмхэн эргэх орчлон дээр
Сэтгэлд бөмбөрөх анхны хайраа

Эвий минь дээ амраг минь
Эрхэлж татсан солонго байж дээ

Үндэс дэлбээ нь шүргэлцсэн
Үеийн ижил цэцэг байж дээ
Үймрээ салхинд ээрэгдсээр
Өнчрөх байж дээ чи бидэн хоёр оо

Улиран урсах орчлон дээр
Уйлан дурсах анхны хайр аа
Энхрийхэн дээ амраг минь
Эрхэлж наадсан зэрэглээ л байж дээ

Тэнгэрийн заадлыг тэмтэрсэн
Тэрсхэн адил одод байж дээ
Сансарын салхинд үймэлдсээр
Сарних байж дээ чи бидэн хоёр оо

Мичид ирмэх орчлон дээр
Мэлмэрч дурсах анхны хайраа

Эшэгхэн дээ амраг минь
Эрхэлж дүүрсэн саран байж дээ

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button