Америкт сурах дараагийн ээлж ирэх нэг сард

Глобал удирдагч сангаас Айл бүрийн хүүхдийг Америкт сургая хэмээх хөтөлбөрийн хүрээнд нийт 4 коллеж, 3 их сургууль багтаж байгаа бөгөөд 60-100 хувийн тэтгэлэгийг олгож байгаа юм. 100 хувийн тэтгэлэг авах шилдэг суралцагчийг UBS телевизтэй хамтран реалити шоу шууд нэвтрүүлэгээр ялагчыг тодруулах юм.

UBS телевизтэй хамтран зохион байгуулж буй реалити шоуны талаар Глобал удирдагч сангийн зохицуулагч Ц. Жамьяанаас тодрууллаа.
үideo1
Хөтөлбөрт нас хүйс хамаараагүй бүртгэсэн бөгөөд анхан шатны бүртгэлд 300 оролцогч бүртгүүлсэн юм. Америкт суралцах миний зорилго сэдвийн доор англи хэл дээр мянган үгэнд багтсан эссэ бичин эхний шатны шалгаруулалтаа хийсэн байна. Хоёрдугаар шатанд нийт оролцогчдоос 50-ыг шалгаруулж IQ болон Toefl-н шалгалт авсан.

Энэ удаагийн шалгаруулалтаас 30 оролцогч шалгаруулалтанд тэнцсэн бөгөөд Америкт суралцах миний зорилго сэдвийн хүрээнд 10 минутын илтгэл тавьсан байна. Энэ удаагийн илтгэлийн шалгуураас 10 оролцогч хасагдсан байна. Оролцогчид зохион байгуулагчдын өгсөн Хоггүй хот, хөгжлийн эх төслийн дагуу ажиллах юм байна. Эцсийн шатанд 10 оролцогч үлдэж байгаа бөгөөд телевизийн шууд нэвтрүүлэгээр 4 оролцогч нь Америкт 100 хувийн тэтгэлэгээр суралцах юм байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button