Эндүүрэл

Үдшийн бүүвэйнд хэлхээтэй
Үлгэр домгийн гүнж
Үүрийн туяатай сүлэлдэн
Үнсэж сэрээдэг гэгээ байсан

Зүрхэндтахисан шүтээн
Зүудэнд учирсан амраг
Хайранд амилсан бурхан
Хатуухан гарсан сархад байсан

Нарны алтан сацраг
Найраг шүлгийн минь онгод
Гэнэхэн ниргэх аянга
Гэгэлгэн дууны минь бадаг байсан

Мөрөөдлийн үзүүрт заларсан
Миний сүйт бүсгүй
Сэвгүй хайрын бордоогоор
Сәтгэлд ургасан шөнжмөл байсан

Цээжинд ниссэн шувуухай
Цэцгэнд согтсон эрвээхий
Бодолд хоносон жараахай
Зүүдэнд өнжсөн багваахай байсан

Тэр охиныг би
Ур сайтай баримал
Уран зургийн санаа
Охин тэнгэрийн дүрс
Оргүй хоосон мөрөөдөл баисныг мэдээгүй

Соронзондтатагддаггүй төмөр
Суманд оногддоггүй зүрх
Солгой хөгжмийн аяз

Сохор чулуун хөшөө байсныг мэдээгүй

Хачин өөр ертөнц
Хар дарсан зүүд
Халамцуу зүрхний гуниг
Хагархай толины цайр баисныг мэдээгүй

Үлгэр домгийн хатан
Үйтэн хуарын хээ
Үүлэн чөлеөний нар
Үсээ хагалуулсан эхнэр баисныг мэдээгүи ээ.

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button