Хэлхээ сувдны дууль

/Монгол ардын дуунаас/

Сэтгэлийн буйдыг хөвсөлзүүлж ингэн тэмээ буйлна
Сэрүү татсан нууранд шувууд чуулан ганганалдана
Санчиг нь сувдрах ижий зээгээ ширгэлэн бүүвэйлнэ
Сайхан ятгын эгшиглэн л энэ бүгдийн зохирол аж

Ятгын шаргал эгшиг сул задгай асгарч
Ягаан цэнхэр гуниг цээжнээ хөндүүрлэн агсарч
Янагийн тэргэл аялгуу зүрхнзэ эмнэгшин булгилж байна
Яг одоо би хөлчүү юм шиг ганхаж байна

Явуу цагаан сарны дор цэцгийн шүүдэр болортож
Яахын аргагүй орчлон үзэмжээрээ гайхуулж байна
Ятгын дүрд хувирсан Уянга бүсгүйн туулийг хайлж
Яруу тунгалаг үгсээр сувдан хур буулгам уу би

Хаврын цас сэмэлж дууны эгшиг хадна
Хаврын яргуй сочоож цээл хоолой гэгэлзэнэ
Хаврын шувуудыг дуудан энхэр аялгуу бөмбөрнө
Хаврын талд сондортож нэгэн бүсгүй дуулна

Мангас хааны хугацаагүй албаны бэрхийг яалтай
Магад сураг нь тасраад удсаны хясланг яалтай
Сэтэртэл ширтсэн давааны хәл ихтэйг яалтай
Сэмэртэл зүүсэн алчуурын гандахыг яалтай
Дандаа хараад дурсаж байхын өлзийг бодож
Даалинг нь урлахдаа буга согоог ижилдүүлсэн юм сан
Зөндөө удаан хүлээсэн ч цөхрөө нь үгүй юм сан
Зүрхний амрагийн хэлсэн үг цээжнээ илхэн юмсан

Бусдаас төгөлдер үзэсгэлэнгээрээ чи
Хонгорзалаа цэцэг юм
Бурханлиг ариун чанараараа

Хснгорзалаа цэцэг бол чи юм
Ижлээ үгүйлэн нялхамсдгаараа чи бол би юм
Эгшиг дууг шүтдэгээрээ би ч бас чи юм
Удахгүй буцаад дуулан дуулан чамдаа заавал ирнэ
Уртын урт олон салаа гэзгийг чинь задална
Хуримын зар тарааж бөмбөл цагаан өргөөгөө барина
Худ ургуудтай айлсан гурван гэр чандмалан бууна
Уйтгар сарниагч хархан үсийг чинь хагалж
Улалзан цоролзогч аранзал улаан гал голомтоо бадраана
Уур нүдүүр учралдуулж гэргийнхээ цайг ууна
Утаат гэрээ чимсэн алиахан үртэй болно

Амраг түүнээ санан санан хүлээнэ
Андгай тангарагаа сахин сахин хүлээнэ
Аялах дустай нь ханьсан ханьсан хүлээнэ
Айлын харцуулд нүүр өгөлгүй хүлээнэ
Уртын дуу шиг cap жилүүд ягуухан хөөцөлдөн одож
Улаан тэргэл сарны дор гурван хаврын менгөн цас ханзрах
Улаа бутарсан харцуулын гурван зуны наадам болж амаа асуулгав
Уул талын салхиар гурван намрын найрын шуранхай хадав
Олон шөнө дэрээ нэвчээн сувд хэлхэн хоноход
Одод хүртэл даажигнан анивалздаг юм билээ

Чилийсэн өдрүүд тээглэсэн юм шиг хясахад
Чиний дуртай дуу л хань болохын билээ
Хүчит шуурга номхром сайхан төрсний лай
Хүнээс гарамгүй хоолойгоор уянгалуулж явдгийн хэл ам
Хүрэл илд шиг эрс нахилзавч тоодгүйн нэхэл
Хүлээхийн жаргалдаа хөлчиж дэрээ эгшээдгүйн гор
Өртөөлөн нүүх өдөр хоногийн атираанд
Өдтэй юу бичиг довтолж нэгэн ирэв
Өөрийн мэдэлгүй баярлан дэвхцэхэд нь
Өвгөн уул харин будан татуулж дүнсийв
Үдэш хэдий нь болсон ч адгахын сэттэлийг яалтай
Үрээ морины зоонд эмээл зерүүдлэн тохов
Үрээ хориод дийлээгүй эхийн сэтгэлийг яалтай
Үрлэн нулимс алдуурах нь зөн совингоосоо айсных биз

Дуулим энэ орчлонгоос амрагийн сураг горьдож
Дуулам уйлам хорвоогоос зовлон жаргал асууж
Дуугаа аанай л аялсаар бичээч гуайнх өөд мордов
Дуудуулах бичиг өвөрт нь дугтуй задартал тонгочив

Үймэрсэн ижийн нойр хулжин хулжиж хүлээв
Үзсэн зовлон бүхнээрээ дэнчин тавьж хүлээв
Үрээ морь нь харин эзнээ гээлгүй сажилж ирэв
Үгээр зурахын аргагүй нулимстай аялгуу гансарч ирэв

Оноосон тавилантай эвлэрч чадаагүй жаал бүсгүй
Уянга Одот тэнгэрийн солирт атаархаж нэг үзэв
Ачит ижийгээ амьдын зовлонд үйж үлдээв
Амрагтаа харин чин үнэнч хэвээр үлдэв

Орчлонгийн зрээнээс зугтаж од болон одов тэр

Отгонтэнгэрийг гоёхоор цас болон одов тэр
Сарны дор мэлмэреэн сул шаргал аялгуу болон одов тэр
Санаан зоргоор эрлэгийн хаантай зарга хийхээр одов тэр

Тэр хаврын cap хатуу байсныг яана
Тэр хаврын cap хиртэж байсныг яана
Тэр хаврын цэцэге өнгөгүй байсныг яана
Тэр ижийн сэтгэл өмрөн байсныг яана

Үхсэний хойноос үхдэггүй таг дүлий орчлонд
Үйл заяагаа дагаж ядарсан муу эх нь
Наашаахарсныхаяагдэрлэн явсаар
Намрын будант өглөө энэлэн сууж амой

Сэтэрт баахан шаргын янцгаах дуу юу гэлтэй
Сэртэс хийгээд гарахад чиглэн ирэх морьтон
Нулимстай нүд нь бүрэлзэж танихыг хичээн арчивч
Нуугдах эрхгүй үйлэндээ үнэмшиж эс чадав
Гартаа барьсан эрхээ алдаж уйлав
Галав юүлсэн цээжнээсээ эхэр татан уйлав
Андуу иреэн бичгийг сэтгэлдээ тасчиж уйлав
Алгын чинээ нүүр нь өмөлзөн өмөлзөн уйлав

Оёж хадгалсан дээлийг нь нулимсаараа будаж гаргав
Орой үдэшгүй дуулдгийг нь нулимсандаа дэвтээж ярив
Буцах шувуудын ганганаанд үймрэн хоцрох нуур шиг
Буруу зөрүү ярьж барьсан тавьснаа умартав
Цэргийн албыг дүүргээд жаргана хэмээн андууч явсан тэр
Цэвэрхэн амрагаа тэврэхээр нисзх нь холгүй ирсэн тэр
Аз жаргал алга урвуулахын төдий хоосон болохыг үзэв
Алтан хөөс хагарах шиг хэврэг болохыг мэдэв

Дайсны олноос сүрдэж яваагүй тэр эр
Дайрт хорвоогийн шорвог үнэнээс дальдрав
Дайны талбарт хумсаа ч хугәлаагүй тэр эр
Далавчаа тайруулсан бүргэд адил гансрав

Сэлмэн сэнсэнд гараа эсгээгүй тэр эр
Сэтгэлийн шарх нь эдгэрч өгөлгүй удав
Суман бороонд хормойгоо ч сэтлээгүй тэр эр
Сувдан хэлхээгээр энгэрээ гоёод удав

Нуурын шувууд хэдэнтээ буцахыг анзаарах сөхөө байсангүй
Нулимс сархад хоёрыг уралдууланхан сөгнөв
Cap жилүүд хэлхэлдэн одохыг эгээрэх сөхөө байсангүй
Сархад нулимс хоёрыг зэрэгцүүлэнхэн сөгнөв
Хундага тавилгүй ганзай залгилсаар тэр хүн
Хувь тавиландаа агсамнаж гомдсоор тэр хүн
Ханхар цээжний нь цәана үргэлжийн будан татав
Харах нүдний наана өтгөн манан хөшилдөв

Арын уулын навчистай тод магнай булаалдан
Амрагийн нь ижий сөхрөн унахыг бүүр түүрхэн мэдэв
Агаарт шүхэрлэн эргэлдэх цасан хунгар дор нуугдсан
Алга дарам газар нь хаахна болохыг бур ч эс мэдэв

Архи л гэдэг идээ чинь автааж байна уу чамайг
Амраг жаахан түүнтэй чинь адил юм уу тэгээд
Арз л гэдэг идээ чинь амрааж байна уу чамайг
Алдрай жаахан түүнтэй чинь эгнэх юм уу тэгээд

Хорз л гээч зоог чинь тайтгаруулж байна уу чамайг
Ховорхон төрсен түүнийг чинь мартуулах юм уу гэгээд
Дарс л гээч зоог чиньдасгаж байна уу чамайг
Даанчиг хайртай түүнээс чинь давуу юм уу тэгээд
Нанчид нэрт умдаан чинь уярааж байна уу чамайг
Нартад хосгүй түүнээс чинь илүү юм уу тэгээд
Сархад нэрт умдаан чинь жаргааж байна уу чамайг
Саран улайлгам түүнээс чинь сайхан юм уу тэгээд
Ааль ялдам түүнийхээ алив сайхныг шингээж
Арван үедээ гайхагдах хөгжим сэдвэл ямар чи
Хоолойн эгшгийг нь санагалзан чавхдас хөглөн амилуулж
Хотол олонд шагшигдах зэмсэг урлавал ямар чи
Унтах бүрий ирж намайг ятга хурай хурай хэмээн
Урлаж хийгээгүй хөгжимдөө ятга хэмээх нэр хайрлав
Зүүдлэх бүрий ирж намайг ятга хурай хурай хэмээн
Зүйж наагаагүи хөгжимдөө ятга хэмээх алдар хайрлав

Янагийн минь үнэрээс сайхан
Ямар чиг арцыг мэдэхгүй сэн
Яшил занданг матав
Янзын ур гаргав

Янагийн минь хоолойг гүйцэх
Яруухан эгшиг сонсоогүй сэн
Янз бүрээр оролдов
Яггүй ухаан зарав

Хорин нэгэн салаа гэзгий нь задалж амжаагүйгээ бодоод
Хорин нэгэн эгшиглэнт чавхдас татаж хөглөв
Хорин нэгхэн насандаа хорвоог орхисныг нь бодоод
Хорин нэгэн дар эхийн намбыг шингэәж урлав

Уянга бүсгуй уярахдаа эгшиглэнхэн ирэв
Уйлан дурсах амрагаа тайтгаруулан ирэв
Урлан хийсэн ятганд нь сүншиг болон ирэв
Уртын урт чавхадсанд нь хөг оруулж ирэв

Амраг хонгор Уянга өвдөг дэрлэн эрхлэв
Анхил салаа гэзгээ илбүүлэнхэн жаргав
Аядуу намуун хоолойгоор гэгэлзүулэнхэн дуулав
Атриат уулсын оргил өндөлзөнхөн чагнав

Бүгт шаргал эгшиглэн сэтгэлд солонго татуулж
Будэг цагаан манан хоолойд зангирав
Бүжин зүрхний утас хөндөгдөнхөн доргив
Буу саад бол янаг хосыг үлдээе дээ

Төгсгөл
Ятгын торгон эгшиглэн амрагаа ихэд мөрөөсөж
Ятган учрал гуйх хайрын соронзон үлгэр юм
Янагшин гарах нулимс агаарт хөврөн долгилох шиг
Ямархан тансаг аялгуу хурын айзмаар шивэрнэ вэ

Нулимс унагахын тоолондоо чичирч байсан
Уянга бүсгүйн уран цагаан мөр нь
Нуурнаа хөвөх амгалан хос хун шиг
Уян ялдам бүжих ятгачны хоёр гар мөн

Дэндүү хайрын эгшиглэн зүрхэн ховдолд бөмбөрч
Дэл сулхан нулимсаа залгин залгин сонсоё би
Дэгжин хээнцэр охидод юуны тул дурлана вэ

Тэр ятгын аялгуунд согтоё л гэж тэр шүү дээ
Ай сэтгэл шалбалан эхэр татах

Ятгын аялгуу
Яасан чиг энхэр юм бэ
Ай эхэр татах
Ятгын аялгуу

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button