Эзэн Чингэсийн нутгаар авто аялал хийнэ

Аялал 8-р сарын 5-10-ны хооронд Улаанбаатар-Багануур-Хэнтий аймгийн Дэлгэрхаан-Өмнөдэлгэр-Батширээд сум-Өмнөдэлгэр-Жаргалтхаан- Багануур-Улаанбаатар гэсэн чиглэлээр явах ажээ.

Уралдаан нь Эзэн Чингэсийн эрч хүч бидний зүрхэнд уриан доор Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа.

Уралдааныг Солонгосын Arirang телевиз болон хувийн студи сурвалжлах эрх авсан бөгөөд богино хэмжээний баримтат кино хийхээр төлөвлөөд юм байгаа юм байна.

Монгоын авто спортын аялалын холбоо нь 1995оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус статустай байгууллага юм байна. Авто спорт, авто аялалын чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ олон улсын болон орон нутгийн чанартай 60 орчим Батхүлэг уралдаан, 20 орчим авто аялалыг Монгол улсад зохион байгуулж байжээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд тус холбоо хэд хэдэн тэмцээн, аялал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

40 машин 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй уг уралдаан нь 1000 орчим км замыг туулах бөгөөд бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад байгааг зохион байгуулагчид онцлон дурдаж байсан. Тэмцээнд Монголын талаас 5 баг тамирчин оролцох бөгөөд Солонгосоын талаас мөн тооны баг тамирчин оролцох мэдүүүлэгээ өгөөд байгаа ажээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button