Япончууд Улаанбаатарын бохирдолд анхаарал хандуулж байна

өнөөдөр хотын Засаг даргатай уулзлаа. Тодруулбал Японы мэргэжилтэнүүдийн нүдэнд Монгол улсын тэр дундаа Улаанбаатар хотын агаар, ус, хог хаягдал ихээхн торсон бололтой. Мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ус, агаар, хогыг багасгах талаар Монголчууд анхаарал хандуулан ажилладаг ч зөв арга хэлбэрийг олохгүй байгаа нь харагдлаа. Тиймээс энэ талаар мэргэжилтнүүд эхэлж үлгэр дууриалал болгон ажил хийж өгөөд, дараа нь Монгол хүмүүсийг байгаль орчны бохирдолоос хэрхэн хамгаалах сургалт явуулах саналтай байгаагаа өнөөдөр уулзалтын үеэр засаг даргад хэлсэн.

Японы мэргэжилтнүүдийг Засаг даргатай уулзахад Эко-Ази дээд сургуулийн захирал зуучилж өгсөн бөгөөд 2 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх бодолтой байгаагаа онцлон дурдаж байсан. Харин хотын захиргаанаас хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд зарим нэг бэрхшээлтэй асуудлыг шийдэж өгөх боломжтойг онцлон дурдаж байсан. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
үideo1

Мэргэжилтэнүүд Монголд байх хугацаандаа нарийвчилсан судалгаа хийх бөгөөд Байгаль орчны яам болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахаар төлөвлөөд байгаа ажээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button