Мэдээлэл технолгийн үндэсний паркт шалгалт хийлээ

оноос 2005 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн шалгалтыг Улсын Мэргэжлийн Хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын албаны улсын байцаагч Н.Даваадорж , Д.Баатар нар хийжээ.

Шалгалтыг тус паркын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай, Татварын болон Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн заалтын дагуу явагдсан эсэхийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, тайлан тэнцэл гаргалтын байдал, дотоод журам зэрэг тогтоол зааварыг уялдуулан санхүүгийн хяналт шалгалтын стандартын дагуу хийсэн байна.
Шалгалтаар үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа ч дараах зөрчил гарсан байна. Тодрууулбал

МТҮП нь өөрийн орлогын төлөвлөгөө, үндсэн үйл ажиллагаа, болон инкубаторын үндсэн ажлуудыг төлөвлөгөөгүй явуулж ирсэн байна. Нийт 51 ажиллагчдаас, үйлчилгээ, аж ахуй болон төсөлд 32 хүн ажиллаж байхад үлдэх 17 хүнд суудлын 2 автомашин хэрэглэж байна.

Паркын өөрийн үйл ажиллагааны орлого 2005 онд 213.6 сая төгрөг болж 2004 оноос 23.4 хувиар буюу 40.9 сая төгрөгөөр өссөн ба ажиллагчдын сарын дундаж цалин 2005 онд 2003 онтой харьцуулахад 38.7 хувь буюу 25.6 мянган төгрөгөөр өсч 91.6 мянган төгрөг болсон байхад ажилчидын тоо өсөөгүй байгаа нь сайшаалтай ч төсвөөс жилд 80.0 сая төгрөгийн санхүүжилт авч байна.

Орлого нэмэгдэхийн хирээр төсвийг илүү зарцуулдаг тухайлбал 2005 онд үйл ажиллагааны бус зардалд 13799,8 мянган төгрөг зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад 6631,8 мянган төгрөгөөр өссөн байна.

Байгууллага хүмүүсээс авах авлагын хэмжээ 2005 онд өмнөх онтой харьцуулахад 29.4 хувиар буюу 7164.4 мянган төгрөгөөр өссөн байгаад анхаарч өр авлагыг барагдуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

Өөрийн орон тооны бус тухайлбал Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэнгийн БНЭнэтхэг улсад зохиогдсон Ази -номхон далайн цахилгаан холбоо, мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн чуулганд зардлын хэсэг болох ирж, очих онгоцны зардал 923.2 мянган төгрөгийг төлж үргүй зардал гаргасан байна.

Үүрэн телефоныг хэрэглэх албан тушаалтны зардал нь Засгийн газрын 199 оны 84 дүгээр! тогтоолоор баталсан Үүрэн телефон хэрэглэх албан тушаалтны жагсаалт, зардлын норматив тогтоох тухай зардлын тооцоог шалган үзэхэд лимитээс 164000 төгрөгний илүү зардал гаргасан байна.
Мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх албан тушаалтан 130 мянган төгрөгөөс илүүгүй төгрөгийн үнэтэй гар утас хэрэглэх гэснийг зөрчин 445 мянган төгрөгний үнэтэй утас хэрэглэж байгаа нь тогтоогдсон байна.

Машинуудад хүчин чадлаас нь давсан шатахуун өгдөг нь мөн илэрсэн байна. Тодруулбал 100км-т 12.5-14 литр шатахуун хэрэглэдэг машинд 16 литрийг бодож өгдөг байжээ. Ингэснээр шалгагдсан хугацаанд 529.7 мянган төгрөгний шатахуун илүү зарцуулсаныг барагдуулах акт тогтоожээ.
Тиймээс тус сургууьд дараах зүйлсийг анхуурууллаа. Yүнд

1. Үйл ажиллагааны бус зардал өсөж байгаад анхаарч ажиллах

2. Байгууллага хүмүүсээс авах авлагын хэмжээ 2005 онд өмнөх онтой харьцуулахад 29.4 хувиар буюу 7164.4 мянган төгрөгөөр өссөн өр авлагыг барагдуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна

3. Суудлын автомашины ашиглалтыг сайжруулах, тогтоосон лимитэд багтаан шатахууныг олгох.

4. Үүрэн телефоны зардлыг тогтоосон хэмжээнд барьж зарцуулах
Харин тус сургууль шалгалтаар илэрсэн актын төлбөрийг шалгалтын хугацаанд барагдуулсан байна.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button