Даян дэлхийн эв найрамдлын гүйлт Монголд

Нээлтийн ажиллагаанд НYБ-д суугаа элчин сайдууд, хотын захирагч нар зэрэг хүндэт зочид оролцжээ. Эв найрамдлын төлөө энэ гүйлт 100 гаруй орныг хамардаг бөгөөд эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг хүргэдэг юм.
Эв найрамдлын гүйлтийг Энэтхэгийн нэр философич, тамирчин Шри Чинмой санаачилсан. Энэхүү гүйлт 1987 оноос эхлэн дэлхий даяар болж байгаа юм. Харин манай оронд 1995 онд анх нэгдэн оржээ. Тиймээс ч уг гүйлт удахгүй Монголд болох нь.
Даян дэлхийн эв найрамдлын гүйлт-ийн галт бамбарыг энэ оны долдугаар сарын 20-нд манай гүйгчид ОХУ-ын талаас хүлээж авч, наймдугаар сарын 6-нд БНХАУ-ын талд шилжүүлснээр өндөрлөнө. Монгол дахь Эв нэгдлийн гүйлт-ийн үндсэн маршрут нь Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар-Налайх-Багануур-Өндөрхаан-Чойбалсан зэрэг хот суурин газраар буухиалан аялж, 1600 гаруй км урт замыг туулах аж. Мөн Эрдэнэт-Хөтөл-Дархан гэсэн маршрутаар эв найрамдлын гүйлт болох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button