Засгийн газрын ХУВЬ ЗАЯА бүрхэг боллоо

Нэг хэсэг энэ оны төгсгөлөөр л Засгийн газрыг хөдөлгөж магадгүй сураг явсан ч тэдний хувь заяаг ойрын өдрүүдэд шийдэх нь тодорхой болжээ. Харин өнөөдөр үү, маргааш уу, ирэх долоо хоногт уу гэдэг нь өнөөдөр тодорч болзошгүй байна. Өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын зөвлөл уг асуудлыг нухацтай ярилцлаа. Гишүүд нь ямар ч байсан бүх хариуцлагыг дангаар үүрнэ гээд байгуулагдсан Засгийн газартай хариуцлага тооцох нь зөв гэсэн шийдэлд хүрч. Гэхдээ хэрхэн яаж, хэзээ, ямар аргаар гэдэг дээр тулан нэлээд хэлэлцэцгээсэн аж. Засгийн тазарт итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг УИХ-ын даргад өргөн барихаар АН-ын зөвлөлийн гишүүд нэгдэн гарын үсгээ зураад бэлэн болгожээ. Тэд өчигдөр өргэн барих дээрээ гулсан ч зарим гишүүн нь хаширлаж, бид ингэж хурдан түргэн хөдөлж байж юу ч үгүй болж мэднэ. Засгийн газрыг огцруулах үндэслэлээ сайн гаргахгүй бол болохгүй. Саяхан Цэц асуудлыг нь хэлэ.лцэхэд Засгийн газрын гишүүн санал хураалтад оролцоно гээд шийд гаргачихсан. Тэгэхлээр бидэн дээр МАХН-ын нэлээд гишүүн нэмэгдэхгүй бол санал хураалт дээр унах аюул бий. Нүүрэн дээрээ дэмжинэ гээд байгаа ч яг цагаа болохоор араа бодоцгоох юм биш биз дээ. Ер нь намынхаа Гүйцэтгэх зөвлөлтэй хамт хуралдаж эцсийн шийдээ гаргая. Бүгдээрээ сууж байгаад энэ Засгийи газартай хариуцлага тооцох асуудал болон нөхөн сонгуулиин талаар ярилцаж нэгдсэн шийдэлд хүрье гэж. Нөгөө хэсэг нь бид нэгэнт л хүчтэй сөрөг хүчин гэгдэж байгаа юм бол асуудлыг хойшлуулж болохгүй. Өнөөдөр төр, засаг хүчгүй болж, иргэд ч итгэл найдвар хүлээлгэхээ болилоо. Ийм урагшгүй, хүчгүй Засгийн газартай хэдий болтол зууралдах юм бэ. Төрийн албан хаагч ажлын байрныхаа үүдэнд бусдын гарт амиа алдлаа. Хадгаламж зээлийн хоршоо, уул уурхайн гээд олон тулгамдсан асуудал ар араасаа цувж байна. Бид алийн болтол ингээд маргэад суугаад байх юм бэ. Асуудлыг хойшлуулж цаг алдаж болохгүй гэцгээжээ. Нэлээд ярилцсаны эцэст өнөөдөр Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэйгээ хамтарч ярилцаад эцсийн шийдвэрээ гаргахаар болжээ.

Уг нь Засгийн газрын хувь заяаны тухай асуудал наадмын өмнө л хүчтэй өрнөсөн. Засгийн газрыг унагах асуудлыг хөндөж тавьсан тал нь МАХН-ын нөхөд. Тэднийг бүх талаар дэмжинэ гэдгээ АН-ынхан илэрхийлсэн. Гэвч яг цаг нь болоод иртэл МАХН-ын гишүүд гаргасан саналаасаа ухарч, АН-ын гишүүдийг гарын үсгээ зураад ороод ирвэл бид дэмжинэ хэмээсэн. Өөрөөр хэлбэл, анх АН-ынхны хэлсэн үг, ярьсан яриаг тэдэнд буцаан, хэлсэн гэсэн үг.

Тухайн үед МАХН-ын Удирдах зөвлөл бүлгийн гишүүдтэйгээ өдөржин шөнөжин хуралдаж байж гомдсон ги-шүүдээ арайхийн тайтгаруулсан. Гэвч гомдсон, гологдсон, жийгдсэн гишүүдийнх нь гомдол тиим ч амархан барагдаагүй бололтой.

Увсын тодотголтой бүлэглэл М.Энхболдын Засгийн газрыг унагах, тэр тусмаа намын даргаа улс төрөөс зайлуулахыг санаархаж байгаа гэдэг. Ц.Нямдорж, М.Энхболд хоёрын тэмцэл хүчээ авч хэн нь хэнийгээ зайлуулах вэ гэдэг дээрээ тулсан гэж судлаачид дүгнэж байсан. Тэр үг ч ортой бололтой. Нэг хэсэг хэрүүлч, хэрэггүй даргаас салах цаг нь боллоо хэмээж явсан нөхөд удалгуй өөрсдөө хэцүү байдалд орсон. УИХ-ын дарга ч өөрийн эсрэг хүчтэй явагдаж байсан хорыг тасалж, тэр хорыг нь өөрсдөд нь өгүүлэхэд бараг бэлэн болоод буй. Түүнийг дэмжигсдийг Увс, Ховдын гишүүд болон өмнөх Засгийн газарт ажиллаж байсан, жийгдсэн сайдууд бүрдүүлж байгаа гэнэ.

Хэдийгээр Засгийн газрыг унагах асуудал АН-аас гарч байгаа ч цаад талд нь МАХН-ынхан байгаа гэж эх сурвалж нотолж байв. Гол хорыг найт руулж, жүжгийг дэглэж байгаа хүмүүс нь Л.Пүрэвдорж, Б.Эрдэнэсүрэн, Ц.Мөнх-Оргил зэрэг жийгдсэн, гоочлогдсон, бялуу хүртээгүй гишүүд байгаа гэдэг. Тэд намын даргаа болон түүний удирдсан Засгийн газрыг огцруулахыг идэвхтэй хөөцөлдөж янз бүрийн арга сэдэж, хор найруулж яваа сурагтай. Наанаа АН-аас л Засгийн газрыг огцруулах сэдэл гарч, тус намын гишүүдийн гарын үсэг бүхий бичиг явж байгаа ч гол тоглолтыг зохион байгуулагч жинхэнэ цаад эзэд нь дээрх хүмүүс гэнэ.

МАХН-ынхны хувьд өчигдөр АН-ын зөвлөл ямар шийдвэр гаргах гэж байгааг битүүхэндээ хүлээсэн. Уг иь тус намын бүлэг хуралдсан ч ихэнх гишүүн нь ярилцаад байх асуудал байхгүй эртхэн чуулганаа завсарлуулж амрах минь гэсэн байр суурийг илэрхийлж байж. Гэхдээ намын даргынх нь толгойлж буй Засгийн газрын хувь заяа шийдэгдэж магадгүй болоод буй тул нөгөө талаас ямар шийд гарахыг харзнахаар болжээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар М.Энхболдын тэргүүлж буй Засгийн газрыг унагахыг ихэнх гишүүн дэмжиж байгаа аж. Гэвч шинээр байгуулах Засгийн газарт хэн орох, ямар байдлаар багаа бүрдүүлэх вэ гэсэн асуудал гол болоод байгаа гэнэ. Дангаар Засгийн газрыг бүрдүүлж хариуцлагаа өөрсдөө үүрэх үү, бусадтай хуваалцах уу. Намын нэр хүнд хэрхэх гээд олон асуудал асуултын тэмдэгний цаана шийдээ хүлээж буй гэнэ.

Өөр эх сурвалжийн өгүүлж буйгаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь бус хоёр гурван сайдыг нь сугалж унагана гэж байв. Эрх ашгийн зөрчилтэй гэгдэж буй Эрэл-ийн хоёр сайд хамгийн түрүүнд явах гэнэ. БНХАУ-аас авах 300 сая ам.долларын зээлийг Эгийн голын цахилгаан станц байгуулахад хөрөнгө оруулахаар төлөвлөж буй Б.Эрдэнэбат сайдын асуудал гол шалтаг шалтгаан болох гэнэ. Тэр хоёроос гадна Эрүүл мэндийн сайд ч мааниа уншуулах бололтой. Мөн Үйлдвэр, худалдааны болон Батлан хамгаалахын сайд ч огцрох жагсаалтад явах магадлал өндөр байгаа гэнэ. Засгийн газар хэмээх байшингийн 2-3 тоосгыг сугалсан байхад цаашаа явцгүй болох нь тодорхой хэмээж байлаа. Ямар ч байсан ойрын өдрүүдэд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын хувь заяа хэрхэх нь шийдэгдэх бололтой. Цаашлаад МАХН-ын даргын асуудал ч босч ирнэ.

М.БААТАР
(Өдрийн сонин 2006-07-19 178)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button