Энэ онд гэрлэлтээ батлуулсан бол тэтгэмж авна

УИХ-аас батлан гаргасан шийдвэрийн дагуу Алдарт эхийн нэгдүгээр одонтой 55-аас дээш насны эхчүүд, шинээр гэр бүл болсон залуус болон хүүхдүүдэд өгөх мөнгөн тэтгэмжииг энэ сарын 1-нээс эхлэн олгохоор болсон. Гэвч тэтгэмж эзэддээ очоогүй, хэрхэн авахаа мэдэхгүй хүмүүс гайхашрсаар байгаа.
Энэ талаар манай сонин дүүргүүдийн Халамжийн төв болон Иргэний бүртгэл мэдээллийн газраас тодруулан сурвалжлав. Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд мөн энэ асуудалтай танилцаж таарав.
Ерөнхий сайд М.Энхболд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст очиход тус дүүргийнхэн тэтгэмжииг өчигдрөөс эхлэн олгох эхлээд байгаа гэж танилцуулав. Тус дүүрэгт 617 хос шинээр гэрлэсэн. Түүнээс 250 гаруй гэр бүлд тэтгэмжииг нь олгожээ. Баянгол дүүргийн Хөдөлмөр ха­ламжийн үйлчилгээний хэлтсийнхэн зургадугаар сараас эхлэн судалгаа хийж бэлтгэл ажлаа базаасан учраас мөнгө олгох ажил хэвийн байгаа гэж Ерөнхий сайдад танилцуулсан.
Харин мөнгөө авахаар бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдтэй уулзахад танилцуулснаас нь зөрөх нь тэр. Бид 2004 онд танилцаад гэрлэсэн. Харин гэрлэлтээ 2006 онд батлуулсан. Гэтэл өмнө нь гэрлэсэн гээд мөнгө олгохгүй байна гэж Магнайсүрэн хэмээх залуу хэлж байлаа. Yүнийг сонссон Ерөнхий сайд батлагдаад гарчихсан, тодорхой зүйлийг зориуд мушгин гуйвууллаа гэж зэмлэсэн. Хуулийн дагуу өмнө нь хамтран амьдарч байгаад 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн залуус бүгд тэтгэмжид хамрагдах аж. Гэтэл дүүргийн Хөдөл-мөр халамж үйлчилгээний ажилтнууд өөрсдөө буруу ойлгон зөвлөмжөө хүртэл буруу хийсэн аж.

Иргэдэд зориулан гаргасан зөвлөмжид 500 мянган төгрөгийн тэтгэмжид хамрагдах шинэ гэр бүл гэдэг анх удаа 2006 оны нэгдүгээр сарын 1 болон түүнээс хойш гэрлэж, төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэдийг хэлнэ гэжээ. Харин хуульд ингэж заагаагүй юм байна. 2006 оноос өмнө гэрлэсэн ч хууль ёсны батлахаа аваагүй яваа залуу гэр бүл тэтгэмжид бүрэн хамрагдана гэж заажээ. Түүнийг ч Ерөнхий сайд баталж Тэр бүл болно гэдэг өнөөдөр танилцаад маргааш шийдчихдэг асуудал биш. Залуу хосууд анх танилцсан өдрөө бэлэгшээгээд гэр бүл бологсдын батлах дээрээ танилцсан өдрөөрөө тэмдэглүүлэх тохиолдол байдаг. Түүгээр нь биш хэзээ гэр бүл болсноо батлуулсан хууль ёсны өдрөөр нь тэтгэмжид хамруулах хэрэгтэйгэж байв. Нөгөөтэйгүүр хүүхэд нь өмнөх онд төрсөн ч 2006 онд батлуулсан гэр бүлийн хүүхдэд шинээр мэндэлсэн хүүхдийн мөнгийг олгоно гэдгийг ч сануулсан.
Алдарт эхийн одонтой 55-аас дээш настай эхчүүдэд олгох мөнгөний хувьд ямар нэгэн маргаангүй хэвийн олгож байгаа бололтой гомдоллох хүн гарсангүй.

Бичиг баримтаа бүрдүүлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээ­ний хэлтсээсээ тодорхойлолт авсан иргэд банкнаас мөнгөө авч байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар алдарт эхчүүд болон шинээр гэр бүл болсон гээд нийт 40 орчим хүн мөнгөө авсан талаар банкны ажилтнууд ярьж байлаа.
Ерөнхий сайд мөн Сонгино-хайрхан дүүргийн Хөдөлмөр ха­ламжийн үйлчилгээний хэлтэст очсон. Уг дүүрэг их хүн амтай учраас шинээр тэтгэмж авах залуус, ахмадууд их байгаа аж. Тус дүүрэгт одоогийн байдлаар нийт 617 шинэ гэр байгаагаас 250 гаруйд нь тэтгэмжийг өгөөд байгаа юм байна.
Эцэст нь Ерөнхий сайд өмнө нь 30 гаруй мянган хүүхдэд 3000 төгрөг олгож байсан бол шинээр 43700 хүүхдэд олгохоор болсон. 55-аас дээш насны 152 мянган алдарт эхэд 150 мянган төгрөг олгоно. Жилд дунджаар 47-50 мян­ган хүүхэд мэндэлдгээс он гарсаар 18760 хүүхэд төрөөд байна. Энэ бүгдэд хууль журмын дагуу тэтгэмж олгогдоно. Нөгөөтэйгүүр энэ онд багтаан 1995 оноос өмнө болон хойно тэтгэвэрт гарсан ижил мэргэжилтэй хүмүүсийг тэтгэврийн зөрүүг арилгана гэв.
Шинээр гэр бүл бологсдын хувьд хүүхэдтэй, хүүхэдгүй нь хамаагүй 2006 онд гэрлэлтэй батлуулсан бол 500 мянган төгрөгийн эзэн болох юм байна.
Ерөнхий сайдад ажлаа танилцуулсан дүүргүүдийн хувьд нэг иймэрхүү. Манай сурвалжлах хэсэг мөн бусад дүүргүүдээр очиж сурвалжилсан юм.

Шинээр төрсөн үрс 100 мянган төгрөгөө хүлээсээр байна


Харин Чингэлтэй дүүргийн хувьд байдал ондоо буй аж. Наадмын урьд өдрөөс л шинээр мэндэлсэн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл болсны 500 мянган төгрөгийг олгосон гэж хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Одоо тэгтэл өгөх болоогүй гэх юм. Хэн нь аваад, хэнийг нь үлдээгээд байгаа юм, аавын хүүг алаг үзээд байгаагүй юм уу гэсэн яриа олны дунд дэгдэж, бас ч үгүй цухлыг барж байгаа аж.
Дээрх мөнгөн тусламж олгогдож байгаа эсэхэд албан ёсны хариулт авах үүднээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ­ний газрын мэргэжилтэн Д.Чойжилсүрэнтэй уулзсан ба зөрүүтэй ярианы учиг ч тайлагдсан билээ.

-Хүмүүс шинээр мэндэлсэн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл болсон залууст 500 мянган төгрөгийг олгож эхэлсэн, үгүй гэсэн хоёр өөр ойлголттой байна?


-Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас шинээр төрсөн хүүхэд болон, шинээр гэрлэгсдэд олгох мөнгөн тусламжийг өгөөгүй байгаа. Учир нь дээрх хуульд дөрөв, таван зүйл багтаж байгаа юм.
Тухайлбал, Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдэд олгох өдрийн хоолны мөнгийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр дахин нягтлах ёстой гэж үзсэн учраас хориг тавьсан. Yүнтэй зэрэгцээд шинээр төрсөн хүүхдэд болон, шинээр гэрлэгчдэд олгох мөнгөн тусламжид давхар хориг тавигдчихаад байгаа юм. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хориг долдугаар сарын 10-ны өдрөөр дууссан. Yүнийг УИХ -аар өнөө маргаашгүй дахин хэлэлцэх байх гээд хүлээж сууна. Тэндээс шийдвэр гарч манайд ирэхээр бид орон нутагт хийгээд нийслэл дэх бүх хэлтсүүдэд шийдвэрийг хүргүүлж мөнгөн тэтгэлгийг олгож эхлэх юм.

-Наадмын өмнөхөн нийслэ­лийн Чингэлтэй дүүрэгт харьяалагдах шинээр мэндэлсэн хүүх­дэд 100 мянган төгрөгийг өгч бай­сан. Энэ ямар учиртай болж байна?


-Ерөнхий сайд М.Энхболд шийдвэр гарган дээрх дүүрэгт харьяалагдах хэдэн хүүхдэд 100 мянган төгрөг өгсөн байна лээ. Yүнээс өөр газарт мөнгөн тэтгэлэг олгоогүй.

-Ерөнхийлөгч хориг тавьсан байтал Ерөнхий сайд дээрх алхмыг хийснийг хууль зөрчсөн гэж үзэж болох уу?


-Тийм ээ, Ерөнхий сайд хууль бус үйлдэл хийсэн. Yүний дараа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст очив. Энд залуу аав, ээжээс эхлээд эмээ, өвөө гээд олон хүн цугласан байлаа. Тэд мөнөөх л Яагаад шинээр мэндэлсэн хүүхдэд олгох 100 мянган төгрөгийг өгөхгүй байгаа юм бэ, гадаадад мэндэлсэн зээд маань энэ мөнгө олдох уу, ши­нээр гэрлэсэн хүмүүс 500 мянган төгрөгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэсэн асуултыг ар араас нь угсруулж бай­лаа. Тэр бүрт мэргэжилтнүүд хариулт өгөх авч барагдах янзгүй.

Тиймээс сониноороо дамжуулан энэ бүх хүмүүст хариулт өгөх үүднээс тус газрын мэргэжилтэн М.Сарангийн үгийг хүргэж байна.
Шинээр төрсөн хүүхдэд олгогдох мөнгөн тусламж өгөх талаар ийнхүү заажээ

Нэгдүгээрт, 2006 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш төрсөн, Монгол Улсын иргэн төрөөс нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй. Хоёрдугаарт, Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын байгууллага болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг асрамжийн байгууллагад хүмүүжиж буй бүтэн өнчин, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тогтоогдоогүй хүүхдэд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн энэхүү тэтгэлгийг олгоно.

Yүний тулд

1.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

2.Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа талаарх тодорхойлолтыг өрх /багийн эмчийн аль нэгнээс авах.

З.Баг, хорооны Засаг дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт.

Эдгээр баримтыг бүрдүүлэн харьяа хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд өгнө.
500 мянган төгрөг авах залуу гэр бүл

Шинээр гэрлэгсэд нь 2006 оны нэгдүгээр сарын 1-нд болон түүнээс хойш гэрлэж, төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн байх ёстой.
Мөнгөн тусламжийг авахад хосуудын хэн нь хэн нь өмнө гэрлээгүй байх ёстойг анхаараарай. Yүнийгээ баталгаажуулахын тулд Иргэний бүртгэл мэдээллийн албанаас лавлагаа авах ёстой.
Мөн гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гэрлэгчдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаа­жуулсан хуулбар баг, хорооны Засаг дарга, Монгол Улсын дипло­мат төлөөлөгчдийн болон консулын газрын тодорхойлолтыг тус бүр бүрдүүлэн харьяалагдах хо­рооныхоо нийгмийн халамж ха­риуцсан мэргэжилтэнд өгнө. Ингэснээр та мөнгөн тэтгэлэг авах боломжтой болно.
Харин гадаадад төрсөн монгол хүүхдэд 100 мянган төгрөг олдох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь энэ талаар хуульд нарийвчлан заагаагүй байгаа аж. Харин 0-18 насны хүүхэд бүрт cap тутам 3000 төгрөг олгох юм байна.

Ардын эрх сонин 136 /414/

Л. Нарантөгс, Г. Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button