Ардчилсан намынхан өнөөдөр хуралдана

Энэ хурлаар Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх ёстой байсан бөгөөд мэдээж, сөрөг хүчний хувьд Ардчилсан намынхан үүнд санал нэгдэхээр байсан боловч тодорхой шийдэлд хүрч чадсангүй.
М.Энхболдын Засгийн газрыг огцруулах гэсэн алдарт захианд Ардчилсан намын УИХ дахь 20 гишүүн гарын үсэг зурсан боловч яаран зарлахыг хүсэхгүй байгаа бололтой.
Учир нь манай сонин өмнө нь бичиж байсанчлан жинхэнэ хэргийн эзэд МАХН-ын 3-4 гишүүний байр суурийг, товчхоноор хэлбэл гарын үсгээ зурахыг хүлээж байгаа гэнэ.
Гэхдээ Ардчилсан намын зөвлөлийнхөн үүнийгээ намынхаа удирдлагын шийдвэрийг харах ёстой гэж тайлбарлаж байна. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын гишүүд намынхаа эрх барих байгууллагад хандаж байгаа юм байна. Тийм болохоор өнөөдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдах бололтой.

Ардын эрх сонин 136 /414/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button