МАХН-ынхан хальт хуралдав

Харин их үдэд эхэлсэн бүлгийн хуралдаан хагас цаг ч бололгүй өндөрлөжээ.
Yүнийгээ тус намынхан наадмын өмнөөс ярилцаж тохирсон шийдвэртээ үнэнч байгаа гэж тайлбарлаж байна. Энэ нь ямар ч тохиолдолд М.Энхболдын өөрөөр хэлбэл, өөрсдийн Засгийн газраа унагахгүй бөгөөд Ардчилсан намынхан ийм санал гаргаж гэмээнэ хатуу шийдвэртэй эсэргүүцнэ.
Тэд өөр хоорондоо эв түнжингүй байдаг Ардчилсан намынхны дахин нэг удаа ард түмний өмнө улайлгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Гэхдээ МАХН-ын Цагаан ордны ойр тойронд өөр санаа бодолтой хүмүүс мэр сэр байгаа ч тэднийг намынхаа зангидмал бодлогоор нэгтгэж чадна гэж ам бардам дуугарч байгаа гэнэ.
Тэдний хувьд Ардчилсан намынхан Засгийн газрыг унагаах санал гаргах юм бол бас нэг PR гэж тооцоолж байгаа бололтой.

Ардын эрх сонин 136 /414/

А. Алт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button