Пхеньян Вашингтоныг сүрдүүлсээр байх уу

Тэд алсын тусгалтай пуужин туршиж олон улсын аюулгүй байдалд заналхийлсэн билээ.

ПУУЖИН ТУРШИНА ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙЖЭЭ

Пхеньян пуужин турших гэж байна гэсэн мэдээллийг Америк болон Өмнөд Солонгосын тагнуулчид өнгөрсөн сард авчихсан байжээ. Yүнийг Вашингтон хүлээн зөвшөөрчээ. Пхеньян холын тусгалтай Таэподонг-2 гэдэг пуужинг туршихдаа Вашингтоныг сүрдүүлэх зорилго агуулсан байв. Энэ пуужин 6700 км газарт хүрэх чадвартай юм. Хэдийгээр олон улс эсэргүүцэж байсан ч тэд пуужин харваж туршлаа. Байдал яаж ч эргэж болзошгүй нөхцөл үүссэн тул Вашингтон пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэлэн байдал шилжүүлжээ. НYБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Пак Киль Ёний ярьснаар бол Пхеньян өөрсдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор пуужин туршсан аж. Тэрээр НYБ бидэнд шаардлага тавьж байгаа ч биелүүлэх боломж алга. Энэ асуудлаар бид байр сууриа өөрчлөхгүй гэв.

ТИВ ХООРОНДЫН ПУУЖИН ТУРШИНА ГЭВ YY

Ийм мэдээлэл барууны хэвлэлд гарах болжээ. Хэрвээ үнэн бол Солонгосын хойгийн хямрал улам даамжрах аюултайг тоймчид онцлон бичиж байна. Харин Америкийн зарим улстөрч, Ким Чен Ир солиорчихож. Тэр биднийг айлгахын тулд янз бүрийн арга хэрэглэж буйн нэг нь энэ байх. Америкуудыг хэн ч айлгаж чадахгүй гэж ярьжээ. Энэ нь олон улсын анхаарлыг татаж нэр хүндээ өсгөх арга гэж тайлбарлах хүн ч байна. Ер нь Хойд Солонгосын эрх баригчид ийнхүү Вашингтоны эсрэг эрчимтэй тэмцэж эхэлснээр олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдэгтээ дэлхийн лидерүүд санал нэгдэж байгаа юм. Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн ярьснаар бол Пхеньян ингэснээр өөрт нь ямар ч ашиг гарахгүй аж. Харин ч Хойд Солонгос олон улсын өмнө нүүр хийх газаргүй болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button