Их насыг будлиулсан даамал, дарга нарт хариуцлага тооцжээ

Бөхийн салбар комиссынхон 1024 бөх зодоглосон барилдааны тухайд ярихдаа найраа гарах боломж бүрдсэн гэжж дүгнэж байсан.
Наадмын талбай дээр энэ жил янз бүрийн авир бөхчүүдээс илэрч байсан. Тэгвэл бөхдөө хайртай ард түмнээ хүндэтгэж барилдаанаас тухай бүрт нь хасах шийдвэрийг гаргасан байгаа гэж салбар хорооныхон хэлж байлаа. Мән хоорондоо гар зөрүүлсэн зарим нэг бөхчүүд нөгөөгөө цагдаагийн байгууллагад өгсөн байгаа гэнэ. Цаашид 1024 бөхийг байнга барилдуулж байх нь зүйтэй гэсэн саналыг тус хорооноос гаргаж байлаа.

Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр нийт 92 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Харин 35 морь бахардаж унасан тоо байгаа юм. Энэ нь морины уяач, эсвэл зохион байгуулагчийн аль нь холбоотой болохыг тодруулахад уяачдын бэлтгэл муугаас гэдэг хариуг өгсөн. Уралдаж байсан хүүхдүүд гар утас, дохиолол биедээ авч явсан зөрчил гарсан байна. Их насны морьдын уралдаанд будлиан үүссэн нь өнөөг хүртэл олон хүнийг бухимдуулж байгаа билээ. Үүнийг Хурдан морины салбар хорооны дарга Д.Самданжамц тайлбарлахдаа дохионы буун дуу сулхан байснаас түрүүчийн хүүхдүүд сонсоогүй, сүүлийн хэсэг нь эргэж ирсэн гэв. Ийнхүү их нас будлиад уяач болон хүүхдийн нэг жилийн хөдөлмөр талаар өнгөрч байхад хариуцлага тооцохгүй өнгөрч болох уу.
Тэгвэл уралда аныг будилуулсан их насны морины даамал, дэд даамал болон цэргийн дарга нарт хариуцлага тооцсон байна . Харин яг ямар хариуцлага хүлээлгэснээ хэлсэнгүй. Энэ жилийн сурын харвааг 13 сая төгрөгөөр зохион байгуулжээ. Өнгөрсөн жилүүдийнхээс хамгийн олон хүн оролцсон сурын харваа ямар ч будлиан маргаангүй болжээ.

Наадмын комиссын Хэв журмын салбар хороог тэргүүлэн ажилласан ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, өршөөлөөр суллагдсан хүмүүс гэмт хэрэгт холбогдоогүй нь хамгийн сайшаалтай. Харин хуурамч тасалбар борлуулсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тиймээс иргэдийг хуурч мэхлэн ашиг хонжоо олсон иргэдийг олж зохих шийтгэлийг хүртээх болно гэж ярьсан. Цаашид Төв цэнгэлдэх хүрээлэнд том дэлгэц байрлуулах нь зүйтэй гэдэгт наадмын комиссынхон санал нийлж байсан.

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button