Ж. Бушийн төлөөлөгчид Монголд айлчлав

АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Памела Слуц, Байгалийн ухааны академийн ахлах мэргэжилтэн Роберт Пек нар орсон байна. Төлөөлөгчид Ж.Бушаас Ерөнхийлөгч Н.Энхбаярт илгээсэн захидлыг дамжуулжээ. Уг захидалд Манай хоёр улсад олон нийтлэг зүйл байдаг эрх чөлөөг эрхэмлэх, хувь хүнийг хүндлэх мөн бүсийн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтран ажиллах эрмэлзэл билээ. Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхийн төлөө тантай бөгөөд танай ард түмэнтэй хамтарч ажиллана гэж найдаж байна.
Америкийн ард түмний өмнөөс танд болон танай ард түмэнд цаашдын амжилт цэцэглэн хөжлийг хүсэн ерөөе гэжээ.

Ардын эрх сонин 136 /414/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button