Ардчилсан намын зөвлөлөөс төрийн гурван өндөрлөгт шаардлага гаргажээ

ТӨХК, БНХАУ-ын Улсын Цахилгаан Сүлжээ Компани, БНХАУ-ын Лүн Нэн Групп компаниудын хооронд Монгол Улсад Нүүрсний уурхайн, цахилгаан станцын цощолбор байгуулах БНХАУ-д цахилгаан экоспортлох төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийх талаар гэрээ байгуулсан байна.
Монгол Улс өөрийн нөөц ихтэй нүүрсний ордууд дээр түшиглээд экспортод чиглэсэн цахилгаан станцын цощолборыг барих нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд олон улсын нээлттэй тендерийг зарлан шийдвэрлэх ёстой гэж үэзж байна.

Харин Монгол Улсын Түлш эрчим Хүчний яам /сайд Б.Эрдэнэбат/ энэхүү гэрээг байгуулахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй тендерийн болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж байна.
Энэхүү гэрээний дагуу баригдах объектуудын өмчлөл, эзэмшилт, санхүүжилтийн асуудал, уг гэрээг байгуулахдаа Монгол Улсын Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг зөрчсөн байдал зэрэг нь Монгол Улсын үндэсний Аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж УИХ дахь АН-ын зөвлөл үзэж байна. Иймд Монгол Улсын үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг яаралтай хуралдуулж, уг асуудпыг нухацтай хэлэлцэж, хүчингүй болгохыг Та бүхнээс шаардаж байна гэжээ.

Ардын эрх сонин 136 /414/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button