Тахир дутуу хүнд зориулсан 10 машиныг гааль дээр саатуулжээ

Эдгээр машиныг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Солонгос улс дахь өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулан захиалжээ. Тээвэрлэлтийн үнэ, НӨАТ зэрэг бусад зардал ороод нэг машины захиалгын үнэ 1000 гаруй ам.доллар болсон. Харин гаалийн алба хүндэтгэх шалтгааныг харгазан татваргүй оруулсан байна. Зургадугаар сард дараагийн 10 машиныг оруулж иртэл гааль дээр саатуулсан байна. Урьд нь орж ирсэн зургаан машины тавыг нь зориулалтын дагуу ашиглаагүй учир гаалийн албанаас татвар ногдуулж саатуулсан нь энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө мөнгөө өгч захиалж авсан. Yүний дараа хувийн өмчөө яаж захиран зарцуулах нь хувийн хэрэг. Гар хөдөлгүүр болох тусгай тоноглолыг нь солиод жирийн зориулалтаар ашиглах боломжтой. Хөдөлгүүрийг сольж болдоггүй машин захиалах боломж байгаа ч хэтэрхий үнэтэй. Нөгөө талаар тахир дутуу хүмүүс үргэлж хөгжлийн бэрхшээлтэй хэвээр байхгүй гэж дээрх холбоо байр сууриа илэрхийлэв.
Харин гаалийн албанаас тэдний үйл ажиллагааг бизнесийн нэг суваг гарч ирлээ хэмээн үзэж 10 машинд 25 сая гаруй төгрөгийн татвар оноожээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button