Санкт-Петербург Их наймыг үдэв

Уулзалтын төгсгөлийн өдөр арга хэмжээнд оролцогчид Ойрхи Дорнодын хямрал, Дэлхийн худалдааны байгууллагын асуудалд гол анхаарлаа хандуулжээ. Сэтгүүлчдийн чихэнд хүрсэн мэдээгээр бол найман орны төр, засгийн тэргүүнүүд Ливан, Израилийн эргэн тойронд болж байгаа үйл явдал, хямралыг хэрхэн богино хугацаанд намжаах асуудлаар санал нэгдэж чадаагүй гэнэ. АНУ, Францын лидерүүд Их наймын чуулга уулзалтаас гаргасан хамтарсан тунхаглалын Ойрхи Дорнодын асуудалд хамаатай хэсгийн талаар ил тод маргалджээ. Тунхаглалд Израилийг хүлээцтэй байж, харин хямралыг шийдвэрлэхэд эхний санаачлагыг Хезболлах гаргах хэрэгтэй хэмээн уриалсан юм.

Францын Ерөнхийлөгч Жак Ширак Израилийн үйлдлийг алдаатай хэмээн нэрлэж Ливантай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор Бейрут руу тус улсын Ерөнхий сайд явах гэж буйг дуулгажээ. Ширакийн энэ мэдэгдэл Ва­шингтоны гэдэнг хөдөлгөж Эвлэрэлд хүргэх гэсан ямар ч оролдлого өнгөрсөн өдрүүдэд байгаагүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Николае Берне мэдэгджээ. АНУ өөрийгөө хамгаалах эрхтэй хэмээн Израилийг дэмжиж байгаа билээ. Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйртэй хийсэн уулзалтынхаа үеэр Ж.Буш буй болсон хямралд Хезболлах-ыг буруутгасан байна. Чанга яригч хаалттай байсныг далимдуулан Ж.Буш Сири улсаар Хезболлах-ын /эвгүй үг хэлжээ/-ийг зогсоолгож чадвал бүх зүйл төгсгөл болно гэж хэлснийг сэтгүүлчид олж сонсчээ. Их наймынхан бас тус чуулганд уригдан ирсэн НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннантай хамтран хямралын бүст НYБ-ын энхийг
сахиулах хүчнииг илгээх саналын талаар хэлэлцсэн байна. Эхний ээлжинд саналыг НYБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээхээр болжээ.

БНХАУ, Энэтхэг, Бразил, өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Мексикийн төрийн тэргүүнүүд Их наймын уулзалтад урилгаар оролцсон бөгөөд тэдний заримаас цус сэлбэн аж үйлдвэр хөгжсөн орнуудын уулзалтын бүрэлдэхүүнийг өргөтгөж болох талаар ч санал солилцжээ.
Их наймын уулзалтыг ОХУ-д хийсэн нь тус улс урьдын ЗХУ-ын адил нөлөөтэй гүрэн болоход алхам болсон гэж зарим ажиглагч үзсэн байна.

Ардын эрх сонин 136 /414/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button