Жорж Буш цахилгаан утас ирүүлэв

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт баярын цахилгаан ирүүлсэн бөгөөд түүндээ 2006 оны долдугаар сарын 11-ний өдөр танай хамгийн чухал үндэсний баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буйд баяр хүргэе. Эрх чөлөөг эрхэмлэж, хүмүүн тус бүрийн эрх чөлөөг дээдэлж, Монголын оршин тогтнож буй бүс нутгийн болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах талаар тууштай байгаа зэрэг нь манай хоёр орны нийтлэг зүйл болж байна. Танай улс Афганистан болон Иракийн тогтвортой байдал, сэргээн босгох үйл хэрэгт оролцож байгааг америкууд бид үнэлж байдаг бөгөөд сайн засаглал, эдийн засгийн либералчлалыг хөгжүүлж, авилгатай тэмцэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж байна. Манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийг өргөжүүлэхэд Тантай болон танай ард түмэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно. Америкийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танай аугаа их үндэстэнд амжилт, хөгжил цэцэглэлийг ерөөе гэжээ.

2006-07-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button