Цунамид 300 хүний амь нас үрэгдлээ

Нас барсан хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилж байгаа тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй гэж орон нутгийн засаг захиргааны ажилтнууд ярьжээ. Цунами Индонезид төдийгүй Австралиин эргийн зарим хэсгийг нэрвэж магадгүй талаар Номхон далайн болон Японы Цаг уурын агентлагууд сэрэмжлүүлэв.
Ява арал дээр өнгөрсөн тавдугаарч сард газар хөдөлсний уршгаар зургаан мянга шахам хүн амь үрэгдсэн бол 2004 оны арванхоёрдугаар сард болсон цунами Индонезийн 130 мянган иргэний амийг авч одсон билээ. Гэрчүүдийн болон орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр арлын баруун хэсэгт орших Пангандаран хэмээх амралтын газарт зочид буудал, ресторан, оршин суугчдын гэр орон нурж сүйдэн ноцтой хохирол учирсан байна.

Нутгийн оршин суугчид далайн давалгаанаас дүрвэн ойролцоох толгод дээр гарчээ. Цунами үүсэхэд нөлөөлсөн газар хөдлөлтийн хүч Рихтерийн шаталбараар 7,2 баллд хүрсэн бөгөөд голомт нь Энэтхэгийн далайн гүнд, Ява арлаас баруун өмнө зүгт 240 км-ийн зайд байжээ.
Газар хөдлөлт уржигдар Гринвичийн цагаар 08.19 цагт эхэлж Индонезийн нийслэл Жакарта хотод түлхэлт мэдэгдэн олон давхар байшингууд чичирч байсныг гэрчүүд ярьсан байна.

Ардын эрх сонин 136 /414/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button