Хааны эрэл-д 30 гаруй орон оролцоно

Тэгэхдээ зөвхөн АНУ-ын тэнгисийн явган цэргийн хөдөлгөөнт баг, манай улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чиглэлийн цэргийн анги салбартай хамтран зохиож байсан юм байна. Энэ жил манай улсад болох гэж буй Хааны эрэлд сургуулийг АНУ-ын Ази, Номхон далайн цэргийн командлал, дэлхийн энхийн төлөө санаачилга, байгууллага дэмжиж буйгаараа онцлог ажээ.Энэхүү хээрийн сургуульд Ази, Номхон далайн 30 гаруй орны 1000 гаруй цэргийн албан хаагч оролцох гэнэ. Манай орноос 600 орчим, АНУ-аас 200 гаруй, үлдсэн нь бусад орноос орох ба энэхүү хээрийн сургууль нь Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд зохиогдох аж.
Хааны эрэлд сургуульд оролцох цэргүүд ирэх сарын 1-нээс эхлэн ирнэ. Энэхүү Хааны эрэлд олон улсын хамтарсан хээрийн сургууль манай оронд болж байгаа нь манай улс НYБ-ын энхийг сахиулах ажиллагаа, мөн терроризмын эсрэг дэлхий нийтийн хамтын тэмцэлд өөрийн улсаа төлөөлөн оролцож байгаагийн хувь нэмрийг үнэлж, тодорхой ач холбогдол өгсний үндсэн дээр энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа гэж манай Зэвсэгт хүчнийхэн үзэж байна.
Мөн олон улсын энхийг сахиулах ажиллагааны үзүүлэх тоглолт ирэх сарын 11-18-нд Хан палас зочид буудалд болох юм байна. Тоглолтод Австрали, Канад, Сингапур, Энэтхэг, Япон, Тайланд гэх мэт орны ахлах офицерууд оролцох ажээ. Манай хоёр хөрш орон ч гэсэн энэхүү ажиллагаанд ач холбогдол өгч, ажиглагчаар оролцоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button