Улсын заан Д.Долгорсүрэн Ах нь жаран насныхаа ойн дээр хоёр аварга хүүтэй боллоо

Ингээд шинэ аваргын аав Д.Долгорсүрэн заантай ярилцлаа.

-Таны хүү аварга боллоо. Яахын аргагүй таны баяраас хуваалцах нь зүйтэй байх аа?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраар хүү минь түрүүллээ. Хүүгээ түрүүлсэнд маш их баярлаж байна. Хүүгээ түрүүлнэ гэж эцэг хүний хувьд жил болгоны наадмаар дандаа бодцог байсан. Миний хүү энэ их ойн баяраар л түрүүлэх ёстой байсан юм байлгүй дээ. Ах нь үнэхээр их баяртай байна. Асар их баярлаж байна.

-Та энд хүүгийнхээ дээлний захыг мушгиад л сууж байсан уу. Аваргатай барилдахад юу бодож байв даа?
-Аваргатай барилдахад их айж байсан л даа. Аварга хүн. Өдөр би энд ирж хүүгийнхээ барилдааныг үзээгүй юм. Наранд суухаар жаахан тусдаа байя гэж бодоод гэртээ бөх үзэж суусан л даа. Аваргыг давангуут нь л сандраад тавагтай идээгээ татаж унагаагаад хам хум төв цэнгэлдэхэд ирлээ.

-Сая еренхийлөгч таны хүүд арслан цол өгснийхөө дараа аварга цол өглөө. Таны хүү нэг өдөр арслам цолонд хүрч цаашлаад аварга болсон тухайн мөчид юу бодогдож байв?
-Сая ерөнхийлөгчийн зарлигийг уншихын өмнө та бүхэн юу гэж хэлснийг сонссон байх. Ард түмнийхээ зарлигаар энэ зарлигийг гаргалаа гэлээ. Миний ард түмэн үнэхээр хүчтэй ард түмэн гэдгийг мэдэрлээ. Хүүд ес давбал арслан өгөөд арвын даваанд аваргыг нь өгье гэсэн нь биелсэн юм байлгүй. Ард түмэн хүчтэй гэдгийг өнөөдөр харлаа. Миний хүүд аварга гэсэн хүндтэй цолыг олгосон ард түмэндэа баярлахгүй байхын арга алга. Ах нь одоо хоёр аварга хүүтэй боллоо. Сумо болон үндэсний бөх сонирхдог намайг дэмждэг бүх ард түмэндээ маш их баярласнаа энэ дашрамд хэлье.

-Их аварга маань ахыгаа аварга болсон тухай мэдсэн болов уу?
-Одоо сонссон байхаа. Хүүхдүүд маань утсаар хэлээ байлгүй. Ах нь хөөрч давхиад утсаар ярьж амжаагүй л явна.

2006.07.19 Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button