Төмөр хүлэгтнүүд Германыг зорилоо

Авто спортын олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Ц.Жаргалсайхан, Монголын авто спорт аяллын холбоо /МАСАХ/-ны нарийн бичгийн дарга Д.Лхагважав нар өнөөдөр Герман улсыг зорих гэж байна. Манай тамирчид ирэх сарын 1-нд эхлэх Транссибирь-2006 холын зайн уралдаанд оролцох бөгөөд зургаан жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн дээрх уралдаанд одоогоор 10 орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Манай тамирчид УАЗ-315192 загварын авто машинаар уралдаанд оролцож, Монгол, ОХУ, Белорус, Польшийн нутаг дэвсгэрээр дайран Германд хүрнэ. Транссибирь-2006 уралдаанд оролцогчид ирэх сарын 1-нд Берлин хотоос гарч, улмаар 17. хоногийн дараа ОХУ-ын Иркутск хотод барианд орох юм. Энэ хугацаанд тэд нийт 19000 км зам туулах ба шалгарсан тамирчид ирэх онд болох дэлхийг тойрон аялах уралдаанд оролцох эрхтэй болно.
ОУХМ Ц.Жаргалсайхан МАСОХ болон Авто машин, мотоциклийн спортын холбооноос зохион байгуулсан уралдаануудад тогтмол медальт байрт шалгарч байсан туршлагатай тамирчин бөгөөд энэ онд болсон МАСОХ-ны 10 жилийн ойд зориулсан уралдаанд тэргүүлсэн юм.

Ардын эрх сонин 136 /414/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button