С.Ламбаа Сөрөг хүчин ямар ч үед асуудалд тайван хандаж ирсэн

Энэ үеэр УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, АН-ын зөвлөлийн гишүүн С.Ламбаа нартай уулзаж байр суурийг нь сонирхсон юм.

-УИХ дахь АН-ын зөв-лөлийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тухай саналд гарын үсгээ цуглуулж байгаа гэсэн мэ-дээлэл наадмаас бүр өмнө тархсан ч одоог хүртэл анхаарлын төвд байна. Энә талаар таны байр суурийг сонирхмоор байна.
-Одоохондоо зөвлөлийн эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй. Өргөн барьсантохиолдолд 14 хоногийн дотор УИХ заавал хэлэлцэх үүрэгтэй. 1997 онд яг л ийм процессоор МАХН-ын 19 гишүүн гарын үсэг зураад л М.Энхсайханы засгийн газрыг огцруулна гэсэн. УИХ тухайн үед хэлэлцээд шийдвэрээ гаргаж л байсан. Гэхдээ одоогийн энә асуудал бол улс төрийн нарийн асуудал. Засгийн газар өнөөдөр ямар төвшинд ажиллаж байна вэ. Бүрэлдэхүүнд нь байгаа гишүүдийн нэр хүнд ямар байна вэ гэдэг асуудал яах аргагүй анхаарал татаж байгаа.
АН хэдийгээр сөрөг хүчин боловч нэлээд тайван байдлаар асуудалд хандаж байна. Тухайлбал УИХ, Засгийн газрын гишүүн хувийн өмч рүү дайрч ороод, улмаар хүний амь эрсэдсэнийг бүгдээрээ л мэдэж байгаа. Тэр хүн өнөөдөр Засгийн газрын гишүүн хэвээрээ л явж байна. Гэтэл саяхан нинжа нар бас хувийн өмчид халдаж хүн амины хэрэг гарлаа. Одоо тэднийг яаж шийтгэх вэ, яах вэ? Энэ бол төрийн бодлогын хувьд маш том алдаа. Үр дагавар нь ийм л зүйлд хүргэж байна. Маргааш хаана, хэн, хэрхэн амиа алдахыг хэн ч хэлж мэдэхгүй. Одоогоор 100 мянга гаруй нинжа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байна.
Төр үүнийг анхааралдаа авч зангидахгүй бол эцсийн эцэст асар том аюул нүүрлэж мэднэ гэж би улстөрчийн хувьд боддог юм. Гарын үсэг зурахын хувьд гэвэл АН-ын зөвлөлийн гишүүд зурчихсан. Гэхдээ цаг хутацааны хувьд хэзээ вэ гэдгээ л шийдээгүй байгаа. Үүнийг намтайгаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг баяр наадмын өмнө, эсвэл дараа, тайван үед яриад байгаа нь жирийн иргэдийн сэтгэлд нийцэхгүй байх шиг. Бас огцрууллаа гэхэд оронд нь ямар хүмүүс сонгогдох гээд байгаа нь ойлгомжгүй. АН-ын зөвлөлийн зарим гишүүд ч Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн баталгаа өгвөл гарын үсгээ зурна гэсэн асуудал гаргасан сурагтай.
-Угаасаа АН-ын зөвлөлийн нэг шийдсэн асуудал энэ шүү дээ. АН дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй, энэ эрээвэр хураавар, ёс бус Засгийн газраа учрыг нь олж, МАХН дангаараа хариуцлагаа үүрч ажиллах ёстой. Бид парламентын гишүүний хувьд Засгийн газарт хяналт тавих үүргээ хэзээ ч, ямар ч цагт хэрэгжүүлж чадна. Ард түмнээс сонгогдсон парламентын гишүүдийн хувьд төрийн тогтвортой байдлын тухай явалгүй яахав. Гэхдээ монгол төрийн нэр хүндийг унагаж болохгүй.
Ер нь гүйцэтгэх засаглал гэдэг бол УИХ-аас гарсан шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой байгууллага шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Засгийн газрын гишүүд нь УИХ дээр орж ирж, Энэ Их Хурал тар, Нямдорж чамтай тооцоо бодно гэж орилж чарлаж байдаг. Ийм байж болохгүй шүү дээ. Тийм учраас Засгийн газартай УИХ хатуухан тооцоо хийж явахгүй бол энэ засаглалын өөрийнх нь нэр хүнд унаад, хүчгүйдэл бий болчихож байгаа юм. Одоо хар л даа, САПУ-гийн хохирогчдын асуудал байна, залгуулаад ХЗХ, үүнтэй холбоотой хүн амины ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн чинь ерөөсөө засаг, төрийн хүчгүй байгааг харуулаад байна шүү дээ. Тэгэхлээр би улс төрчийн хувьд, төрийн албанд 30 гаруй жил зүтгэснийхээ хувьд ийм хүчгүй засаглалыг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Мэдээж энэ Засгийн газарт ажил үйлс нь өөдрөг, үүргээ сайн гүйцэтгэж яваа сайдууд бий.
Гэхдээ Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өнөөдөр Засгийн газрын нэг гишүүний хувьд ард түмэн ярихгүй байгаа. Ерөөсөө л төр, засаг дампуурлаа, ажлаа хийж чадахаа больж. Ийм төр, засаг байснаас байхгүй нь дээр, УИХ ч тарах ёстой гэсэн шаардлага тавьж байна.
УИХ хийдэг ажлаа хийгээд л явж байгаа. Авлига, ашигт малтмалын тухай хуулийг гаргалаа. Хззээ ч байгаагүй татварын тогтолцоог бүрдүүлээд өглөө. Зохих шатандаа ажлаа хийж байгаа гэж үзэж байна. Төрийн албанд ёс зүйтэй, ёс суртахуунтай, ард түмнээ дээдэлсэн, томилогдсон байгууллагын хувьд парламентаа хүндэтгэж чаддаг хүмүүс ажиллах ёстой. Тэр утгаараа миний санаанд Засгийн газрын зарим гишүүд үнэхээр нийцэхгүй байгаа.

-Тэгвэл туршлагатай, тулхтай улстөрчийн хувьд одоогийн засаглалын тогтолцооны талаар ямар бодолтой явдаг вэ. Ямар байвал олон түмний сэтгэлд нийцтэй вэ гэдэг талаар саналыг тань сонсоё.
-Би хувьдаа Засгийн газрын гишүүдийн 50-иас дээш хувь нь УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэж үздэг. Ер нь ч бид чаддагсан бол Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн биш байвал сайн ажилламаар санагддаг юм. Хэрэв УИХ-ын гишүүн ажилладаг юмаа гэж үзэхэд ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ зэрэг үндсэн чиглэлийн яамдад ажиллах. Бусад яаманд гаднаас үнэхээр мэргэжлийн өндөр чадвартай, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь Монгол төрийг цаашид авч явах бодлого гэж хувьдаа боддог. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрх өндөртэй, тэгээд Засгийн газарт орж ажиллахаараа аль алийг нь сайн гүйцэтгэж чадахгүй цалгардуулах байдалд хүрдэг. Хүн дутсан биш дээ.
76 гишүүнийг ард түмэн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэж сонгосон. Тэр утгаараа л ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэж сонгогдсон шүү дээ, бид. Харин Засгийн газраа үнэхээр чадалтай, чансаатай шилдэг, залуу, сэтгэлгээний өндөр чадавхитай хүмүүсийг оруулж ирж, энэ 76 дээрээ 20-ийг нэмээд 96 хүн төрийн ажлыг залгуулах ёстой. Гэтэл энэ 76 дээрээ эргэлдээд, гишүүний ажлаа ч хийж, засагаа ч барьдаг утгагүй тогтолцоо руу орчихлоо. Би үүнийг ерөөсөө хүлээн зевшөөрдөггүй. УИХ-ын гишүүн бус хүмүүс Засгийн газарт ажиллана гэдэг бол парламент өөрийнхөө эрх чөлөөг эдлэх боломжтой. Үүргээ ч өгнө, хяналтаа ч тавина. Засгийн газар ч парламентын өмнө чанга ажиллана. Засгийн газрын гишүүн биш боллоо ч гэсэн Их Хурлын гишүүн хэвээрээ байх юм чинь гэсэн сонин сэтгэхүй зарим хүмүүсийн толгойд байна. Би УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо засаглалын ажилд оролцохыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар бол хоёр ч удаа сонгогдож ажилласан. Энэ бол УИХ-ын гишүүний үүрэгт ажил юм чинь.

-Үлдсэн хэд хоногт багтаан хэлэлцэх асуудлуудын дотор Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудал ч бий. АН-ын зөвлөл энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Үнэндээ би хувьдаа шинэ даргыг томилъё гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл бид төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан тэр хүнээ алуулчихаад, дахиад нэг залууг энэ суудалд аваачиж тавих шаардлага байна уу, үгүй юу. Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг томилогдоод ажиллаж байгаа. ХЗХ-ны
асуудлыг нэлээд шалгаж, цэгцэлсний дараа даргаа тавибал яасан юм бэ. Төрийн өндөр албан тушаалтан хүнд алуулчихаад байхад засаг, төр нь юу ч болоогүй юм шиг дараагийн хүнийг тавина гээд сууж байдаг сонин үзэгдэл бий болоод байгааг би ойлгохгүй байгаа. Тэр дарга чухал уу, аллагын цаад эздийг тогтоох нь чухал уу? Ний нуутүй хэлэхэд МАХН-ын гишүүн нэгэн сайхан залууг мөн тэр намын нэг залуу алчихлаа.
Үүний цаана юу байна. Энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг МАХН-аас томилох шаардлага байна уу, үгүй юу гэдгийг ч улс төрийн намууд сайтар ярилцаж, тэнцвэртэй байдалд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг шийдэх нь зүйтэй болов уу гэж улстөрчийн хувьд боддог. Энэ бол аймшигтай аллага. Цаанаа маш их юмыг хэлээд байгаа. Мөнгө санхүүгийн
бодлого хаана явна, луйвар хаанаас эх сурвалжтай вэ гээд хөөгөөд явбал төрийн зохицуулгыг зайлшгүй шаардаж байна. Өнөөдөр УИХ-аас томилогдсон ажлын хэсэг хүртэл уг асуудлыг шалгаж ажиллахад бэрх-шээлтэй байна. Өгөх ёстой мэдээллийг өгөхгүй, нууцалж байна. Цаанаа хүнд процесс байгаа учраас урагшаа явж өгөхгүй л байна даа.

Д.ИтэвхтэнСөрөг хүчний үүргийг хэтэрхий соёлгүй гүйцэтгэж байна
-УИХ дахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдаж, тус бүрдээ Засгийн газар огцрох эсэх асуудлаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг өдөр бүр үзэгдэх боллоо. УИХ дахь олонхийн бүлгийн даргын хувьд өчигдөр болсон МАХН-ын бүлгийн хурлаар энэ талаар хэлэлцсэн эсэхийг лавламаар байна?
-Өнөөдөр УИХ дахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хоёр хуралдах ёстой. Өглөө 10 цагт манай бүлэг цугласан, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар санал солилцеон. Эрүүл мэндийн даатгалын хууль, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол, зарим улсад Элчин сайд нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг сонсох, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлуудыг хэлэлцээд ирэх пүрэв гарагт чуулганыг завсарлуулъя гэж байгаа.
АН-ын зөвлөл Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар хуралдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр яваад байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-д энэ асуудлыг тавиагүй байна. АН-ын зөвлөл энә асуудлыг тавилаа ч гэсэн Засгийн газрыг огцруулах бодитой шаардлага шалтгаан байхгүй гэж МАХН-ын бүлэг үзэж байгаа.

-Та улстөрчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Сөрөг хүчний хувьд чимээгүй байгаад байх нь Ардчилсан намын зөвлөлд хэцүү байгаа байх. Тийм учраас ямар нэгэн байдлаар нийгэмд дуу хоолойгоо хүргэх, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх сонирхол УИХ дахь АН-ын зөвлөлд байна. Эдийн засгийн асуудлыг хөндөх гэхлээр тиим асуудал өнөөдөр алга. Тухайлбал, бизнесийн орчиң сайжруулах чиглэлээр УИХ онцгой шийдвэрүүдийг гаргасан.
Татварын хувь хэмжээ буурлаа, нийгмийн халамж хамгаалал, тэтгэврийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын цалинг өсгөх зэрэг асуудлууд шийдэгдчихлээ. Тийм учраас эдийн засгийн болоод нийгмийн асуудлууд сайн шийдэгдэж байгаа болохоор сөрөг хүчнийнхэнд эрх баригчдыг шүүмжлэх боломж үнэхээр гарахгүй байна. Тэгэхлээр үүнийг улс төр болгож, Засгийн газрыг огцруулбал яасан юм бэ гэсэн санал тавих нь өөрсдийгөө илэрхийлэх хэлбэр нь болж байгаа юм шиг байна.

-Энэ асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа үйл ажиллагааных нь талаар юу хэлэх вэ?
-Хуулиараа бол УИХ-ын 19-өөс дээш тооны гишүүнээс гарын үсэг цуглуулаад Засгийн газрыг огцруулах асуудлаар хэлэлцүүлэг хийж өгөөч гэсэн санал тавих эрхтэй л дээ. Тэр эрх зүйн зохицуулалтыг ашиглан энэ асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг явуулах сонирхол АН-ын гишүүдэд байгаа бололтой. Тиймээс гарын үсгээ цуглуулж УИХ-Д асуудлаа тавих талаар ярьж байгаа юм байна. Гэхдээ АН-ын УИХ дахь зөвлөл дотор өөр санал бодолтой гишүүд байгаа юм билээ. Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь манай эдийн засгийн чадавхи боломж, нийгмийн ерөнхий төвшин, шаардлагад нийцсэн арга хэмжээ боллоо гэж үзэж байгаа гишүүд олон байгаа.

-МАХН боловсон хүчний хангалт муутай гэж хэлэхийн аргагүй. Гэтэл элчин сайдуудын томилгооны асуудлыг танай намтай холбон шүүмжлэх болсныг та тус намын гишүүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Бүлэг бол боловсон хүчний томилгоонд оролцохгүй л дээ. Сүүлийн үед зарим оронд томилогдох гэж байгаа Элчин сайдуудтай холбоотой сэдвээр хэвлэл мэдээллээр янз бүрийн юм бичиж эхэллээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах энэ асуудалд хэвлэлүүд хайхрамжгүй хандаж байгаагийн илэрхийлэл. Төрийн хэргийг явуулахад хэвлэлүүд хэтэрхий оролцож болохгүй. Эрх баригчдыг шүүмжлэх явдал сөрөг хүчнийхний үндсэн үүрэг байдаг. Үүнийгээ хэтэрхий соёлгүй гүйцэтгэж байна гэж би боддог. Эрх баригчдын рейтингийг унагаж, сөрөг хүчнийхийг өегөхийн тулд өрсөлдөгч МАХН-ыг элдвээр дайрч доромжлох, гүжирдэн гүтгэх явдал түгээмэл болжээ. Монголчууд бид улс төрийг зөв явуулах, эв нэгдлээ хадгалах ёстой.

Ингэж байж улс орон минь хөгжих учиртай. МАХН-ыг буруу бүхний жишээ болгож татахыг байж болшгүй үзэгдэл. Энэ нам 80 гаруй жилийн түүхтэй, XX зууны хөгжил дэвшлийг энэ намтай холбож ойлгодог. Өнөөдрийн манай нийгмийн боловсролыг төвшин ч энэ намын үйл ажиллагаатай шууд холг боотой. Цаашдаа ч энэ нам нийгэмд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно.

-Энэ удаагийн хаврын чуулганаар танай бүлгийн хувьд амжуулсан хамгийн том ажлын үр дүн юу байв?
-Ашигт малтмалын хуулийг нийгмийн хүлээлтэд нийцсэн, эдийн засгийн тэлэлт өсөлтийг баталгаажуулсан, аль аль талын ашиг сонирхлыг бодолцсон, гадаадын хөрөнгө оруулагчдыг ч үргээхээргүй, дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг ч ялгаварлахгүй агуулгатай хууль гаргахын төлөө чармайж оролцлоо. Мөн ардчиллыг зөв төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй Авлигын эерэг хуулийг батлан гаргахад анхаарал тавьж ажилласан.
Татварын багц хуулиудад их цаг хүч зарцуулсан. Үр дүн ч гарлаа. Татварын ачаалал буурч бизнес эрхлэх орчин сайжирлаа. Нийгмийн хамгаалал, өөрөөр хэлбэл цалин, тэтвэр нэмэгдүүлэхэд том алхам хийгдлээ. Энэ бүгдэд манай бүлэг шийдвэрлэх үүрэгтэй оролцлоо.

-Их ойн хүрээнд болон баяр наадмын үеэр төрийн түшээд маань гаднын зочид олонтой байлаа. Таны хувьд ямар гол зочидтой байв, тэд их ойн талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол?

-Их ойн үеэр Монголд 30 гаруй орны 300 орчим төлөөлөгчид, түүний дотор ОХУ-ын Төрийн думын төлөөлөгчид ирсэн байгаа. Би Монгол-Оросын парламентын бүлгэмийн даргын хувьд эдгээр зочдыг хүлээн авч уулзсан. Оросын парламентын төлөөлөгчдийг Оросын төрийн думын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны орлогч дарга, Орос-Монголын парламентын бүлгийн дарга ахалж ирсэн.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрхүү, Тува, Читагаас сонгогдсон депутатууд багтсан байна лээ. Тэд Монголд нэг биш удаа ирсэн боловч саяын наадмын үеэр Монгол орныг шйнээр нээлээ. Монголыг сайн мэднэ гэж боддог байсан ч тиим биш байжээ. Монгол орны талаар илүү ихийг мэдэх боломжийг энэ удаагийн баяр наадам, их ойн арга хэмжээ олголоо. Монголчуудын хөгжил дэвшил, ирээдүйдээ итгэх итгэлд бид дахин үнэмшлээ гэж ярьж байсан.

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button