Тан луу-гийн хэлмэрч хүүхнүүд барьцаалагдсан уу?

Хэлмэрч болох 41 настай А, 23 настай Б гэх бүсгүйчүүд өнгөрсөн оны хавраас хойш үзэгдэхээ больчихсон юм байх. А нь хоёр хүүхэдтэй бөгөөд хэсэг сураг алдарсны дараагаас хүүхдүүд рүүгээ ярьж, Хятадад байгаа талаараа мэйл бичиж эхэлсэн гэнэ. Бүсгүйчүүдийн ар гэрийнхэн Тан луу компанийн захиралтай уулзаж, хаана байгаа, яасан ийснийг нь сураглахад Хятадад байгаа. Хэрэг шийдэгдэхээс нааш Монголд ирүүлэх боломжгүй гэх маягийн хариултыг өгсөн сурагтай. Харин дээрх бүсгүйчүүдийн нэгний нь садангийн хүн тэднийг Хятадад дэлгүүрт ажиллаж байгаа, байсхийгээд цалин гэж мөнгө явуулдаг гэсэн мэдээллийг өглөө. Ямартай ч эдгээр мэдээллийн аль аль нь хэлмэрч хүүхнүүд үнэхээр барьцаалагдсан байж болзошгүй гэх сэжиг төрүүлж байгаа юм. Бүсгүйчүүд Тан луу-гийн гэх хэргийн талаар маш сайн мэддэг байж болох, эсвэл хэрэг бишидвэл хэмээн болгоомжилсон хятадуудын барьцааны золиос болсон байх магадлалтай. Эл дуулиант хэрэг нэг тийш шийдэгдээгүй байхад чухал цаг үед нь хэлмэрч хийж явсан хүүхнүүд юуны учир хилийн чанадад дэлгүүр хоршоо тэргүүтэнд ажиллаж яваа нь хачирхалтай.

С.Энхтуул
(Өдрийн сонин 2006-07-19 178)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button