Цыганы түүх

Уугуул нутаг, төрсөн гэрээсээ дайжин суугаа олон арван үндэстэн угсаатны тухай бид мэдэх бөгөөд зарим нь бүр эх оронгүй тэнүүчлэн яваагийн дотор цыган хэмээх энэ хөөрхийлөлтэй ард түмэн зүй ёсоор орно. Цыгантай харьцуулахад курдууд эх оронгүй ч ядаж төрөлх нутагтаа оршин суусаар ирсэн, армянууд суусан газартаа шороо атгасаар дэлхийгээр тархсан, унгар, полякууд ч мөн адил.
Хэрэв цыгануудад эх орон гаргаж өгье (Израйлийн төр улс байгуулдаг шиг) хэмээн дэлхийн хамтын нийгэмлэг шийдвэрлэвэл эдүгээгийн Энэтхэгийн нэг хэсгийг тасчих хэрэг болж, үүнээс үүдэн олон улсын томхон мөргөлдөөнд хүрэх биз. Жүүд нар шиг ухаалаг мэргэн, адтай тэнгэрлиг явсансан бол уг нь болохгүй ч хэрэг биш л дээ. Бараг урьж дуудаад авчрахсан, даанч тийм хүндэтгэл хүлээх учиргүй юмсанж.

Баригдашгүй өшөө авагчид хэмээх Зөвлөлтийн уран сайхны олон ангит киноны нэг гол баатар цыган залуугаар энэ ард тумний тухай анхны имиж монголчуудын дунд, идэр насныханд төлөвшсөн. Гадаадад явж юм үзэж нүд тайлсан монголчууд цыгануудын талаар багагүй мэдээлэлтэй. Гэхдээ ихэвчлэн хар бараанаар. Цыган гэхлээр Москвагийн метро, вокзалаар тэнүүчлэн гуйлга гуйх, хармай суйлах, сайндаа л гарын алга үзэж мэргэ төлөг буулгах тухай төсөөлөл хэн хүнгүй л бий байх. Дорнод Европоор ч бас нэг тиймэрхүү, ер нь бүтэхгүй муу юм болгон цыган, румынээс гаралтай гэж зүхэх нь лав Унгарт элбэг тохиолдоно.
Ингэхэд нэр цуу нь түгэн тархаж яваа цыган дэлхийд хэдсэн билээ? Швейцарьт Дэлхийн цыгануудын хаан хэмээх нэгэн эр бий.

Ардчилсан нийгэмд өөрийгөө юу гэж өргөмжлөх нь нээлттэй тул тэр хүн жинхэнэ хаан юмуу, хуурамч нь юмуу ёстой падгүй. Оросын эстрадын нэрт дуучин Киркоров байна. Болгарт сайндаа л цыганы сайн дурын театрын дуучин юмуу, эсвэл Софид баарны дуучин байх ёстой тэр эр Алла Пугачеватай дэр нийлүүлснээр Оросын урлагийн тэнгэрт алдрын оргилд хүрсэн, ёстой азтай цыган эр дээ. Унгарын Иргэний Намын лидер В.Урбан гэгч унгар-цыганы эрлийз нэгэн залуу 4 жил засаг тэргүүлснийг заавал цыган гаралтай нь холбох хэрэг байна уу. Орчин үеийн цыгануудын тухай гэгээтәй юм ингэсгээд зогсоно.
Эдүгээгээс 1000 жилийн тэртээ, барагцаалбал манай тооллын 1050-1100 онд Энэтхэгийн Дом хэмээх доод кастын энэтхэгчүүд нутаг сэлгэн тэнүүчилсэн нь англи, латин, роман хэлэнд Gypsies, Roma хэмээн нэршүүлсэн цыгануудын өвөг дээдэс юм. Анхлан баруун хойд Энэтхэгээс гарч тэнээд Персид очиж суурьшиж эхэлж байтал Монголын байлдан дагуулагчид тэндээс нь үлдэн хөөж дахин тэнүүчлүүлжээ. Персээс хөөгдсөн цыганууд умрыг зорьж Армен, Осетин хүрч үдлээд Орос руу нэвтэрчээ. Нэг хэсэг нь барууншилж Сири, Палестин, Египет хүрчээ. Ийнхүү 200 жил тэнүүчилсний эцэст нь 1300 оны хавьд Грек рүү нэвтэрч, Европын хаалгыг анхлан татжээ.

Крит, Корфу арал дээр 30 жил суурыпиж төвхнөж эхэлж байтал Балканы хойг руу дахин нутаг сэлгэж, Дунай мөрний эрэг сахиж тэнүүчилсээр Чех хүрчээ. Оттоманы Туркийн байлдан дагуулал тэднийг дахин Европоор нэг тархаажээ. -Унгар, Австри, Богем, 1417 он гэхэд Германд нэвтрэн орж, хотуудаар тархсан ба 10 жилийн дараа гэхэд Франц, Швейцарь, 1500 онд Англид газардаж тархсан байна. Энэтхэгээс гарч 500 жил тэнүүчилсэн тэд ийнхүү Европыг хэрэн авчээ.
Ямагт аллага хядлага, хавчлага дор цыганууд тэнээд явсан гэх нь түүх гуйвуулсан хэрэг. Гэхдээ
суурьших төвхнөх, нийгэм-ших талаар санаачлага гаргасан нь бас түүхэнд бичигдээгүйг бодохул заяагцй, тэнгэргцй цндэстэн нэрэндээ таарсан ч юмуу гэмээр Тэдний үндэсний эрхийн талаар, суурыиуулах талаар Европын зарим хаад багагүй зүйл хийж байсан ч талаар өнгөрчээ. Гэр оронтой болгоё гэсэн нь бүтсэнгүй.
Эдүтээ дэлхий дээр 10 сая цыган бүртгэлтэйгээс Ев-ропт найман сая нь, үүнээс 6 сая нь Дорнод Европт, нэг сая нь АНУ-д, нэг сая нь Орос, Молдова, Украин зэрэг ТУХН-ын зарим оронд бий гэнэ. Хамгийн их цыган тээсэн улс бол Румын (2.1 сая), Болгар (750 мянга), Серби-Черногор (725 мянга), Испани (мөн 725 мянга), Унгар (575 мянга), Турк (400 мянга) гэхчлэн Европын бүх орныг жагсааж болж байна.
Цыгануудыг өөрийн гэсэн орон гэртэй, төрийн тэргүүн-хаантай болгоё гэсэн санааг Европчууд сэдэхдээ хунлэг энэрэнгүй гэхээсээ илүүтэй өөрсдийн амгалан тайван байдал, нийгмийн дэг журмыг гол болгосон. Тиймдээ ч 1883 онд хаа хамаагүй полын Григорий Квиек (G.Kwiek) гэгчийг Цыгануудын хаан-аар (King of the Gypsies) өргөмжилж дэмжсэн. Итали, Испаннар багагүй тэнүүчилсэн хаан Квиек Польшийн төрөөс дэмжлэг бүхий цыганы хаант улс байгуулахыг зорьж хэдэн суурин байгуулсан боловч төдийлөн амжилтгүй явсаар хүү дээр нь иржээ.

Хүү Мишель II 1930 онд Варшавт хаан ширээнд заларсан ч дүү Басил, Маттев, Рудольф, Януш нар нь хаан ширээ булаацалдаж хэдэн жил бие биенээ хэмлээд зарим нь хорлогдож, 1937 онд Януш I хаан Варшавын стадионд 15 мянган цыган цуглуулан хаан ширээнд заларчээ. Инээдтэй ч гэмээр энэхүү улс төрийн жүжиг нэг жилээс хэтрээгүй, ах Маттев нь түүнийг зайлуулж энэ хэрэг төгсчээ. Энэ үетэй давхцан Цыганы Холбооны Улсыг зарлаж, Ерөнхийлөгчөөр нь бас нэг Квиек Александр заларч байсан сонин түүх бий.
Нацистын Германд цыгануудыг хайр найргүй хүйс тэмтэрсэн мөртлөө хөрш Польш, Чех, Унгар, Румынд дураар нь нэг хэсэг дургиулж зөнд нь хаяж байсныг бодвол славянчуудын эсрэг далд тооцоо эхлээд агуулж байсан бололтой. Тэгснээ дэлхийн II дайн үед жүүд, славян, цыган гэж ялгалгүй сая саяар нь Освенцимд хорьж яндангийн утаа болгожээ. Цыгануудад төр улс гаргаж өгөх санааг Версалийн Энх тайвны бага хурлаар ярьж, дараа нь Үндэстнүүдийн Холбоонд хэлэлцэж байсан нь нацистуудын гэдэг хөдөлгөсөн бололтой.

Нацистууд 1933 онд Германд засгийн эрх авмагц эхлээд гол цохилтоо нийгмийн эмзэг ядуу золбин тэнэмэл иргэд, цыганууд, люмпен пролетари-янхан, гэмт хэрэгтэн, эрүүгийн элемент, галлуугийн авчтөнүүд рүү чиглүүлсэн ба анхны бөөнөөр хорих газрууд зөвхөн тийм хүмүүсээр дүүрч байв. Герман үндэстэн цэвэршиж, ухаалагжиж, эруүлжсэний гол учир үүнд бий бололтой. Цыганууд явсан газар болгондоо түвэг удаж, нийгэм-байгаль бохирлож, оршин суугчдыг ундууцуулдаг нь эдүгээ Дорнод Европын шилжилтийг ихээхэн бүдгэрүүлж буй гол шалтгаан гэнэ. Тэдэнтэй боловсон харьцаад нэмэргүй, залхуу, ажил хийхгүй, биеэ зүдрээхгүй, гуйлга түүлэг нь ч дүүрч, XXI зууны хөгжлийг сөрж нийгэмшихгүй яваа нь ирээдүйд том гай тарьж мэднэ гэж үзэх нь түгээмэл болжээ.
Хэдийгээр ингэж их ад шоо үзэх боловч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй цыганы соёл урлаг, дуу шүлгийг магтаж барах юм биш. Гитар тоглодоггүй, дуу бүжиггүй эр эм цыган бараг үгүй, хөгшрәөд ирвэл бүгдээрээ үзмэрч. Дууны үгийн утга уянгыг хэлэх юм биш, естой уяруулж хайлуулж төрөх гэсэн мэт. Гэгээтэй ганцхан юмыг нь хэлж байна. Харин энэ чанараараа манай монголчуудтай төстэй байх шүү. Манайхны энэ их дуу, шүлэг найраг, цэнгүүн шоу, угсраа угсраагаараа төрж буй дуучид. Үзэж уйдаж бардаггүй, ханадаггүй монгол фэнүүд… яг л цыган шиг.

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button