Шатсан Бөмбөгөр-ийн оронд 5-7 давхар худалдааны төв сүндэрлэнэ

Харин дараачийн ээлжинд барилгын төмрийг хэсэг хэсгээр нь гагнуураар тасалж буулгах гэнэ. Уг нь энэ ажил эрт эхлэх байсан ч цахилгаантай болох гэсээр багагүй хугацаа алдсан аж. Алтжин компанийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Энхчимэгтэй уулзахад,
-Хоёр давхар төмөр учраас эвдэж буулгахад нэлээд хүндрэлтэй байна. Гэхдээ хамтран ажиллаж буй компаниудтай хийсэн гэрээ ёсоор ирэх сарын нэгэн гэхэд шатсан барилгыг буулгаж дуусах ёстой. Бид үүний зэрэгцээ шинэ барилга барих зөвшөөрөл авах ажлаа шуурхайлж байна. Бөмбөгөр-ийн оронд 5-7 давхар олон улсын жишигт нийцсэн худалдааны зориулалттай барилга барихаар зураг төслөө хийчихсэн. Шатсан объектоо зайлуулж, тусгай зөвшөөрлөө бүгдийг нь авсны дараа шууд барилгын ажилдаа орно гэлээ.

2006.07.19 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button