Амьтны аймгийн хамгийн хамгийн

Тэдний дотор үеийн үед хүмүүсийн хайрыг татаж ирсэн азтай нэгэн байхад бас заримдаа тодорхойгүй шалтгаанаа шоовдорлогдож ирсэн хувьгүй нэгэн ч байх. Арван тонны аварга нэгэн байхад бас шумуульш чинэз жижигхэн ч байх. Амьтны ертвнцийн хэн нь хамгийн том, хэн нь хамгийн хурдан эсвэл удаан зэрэг асуултын хариулт хүмүүсиин сонирхлыг үргэлж татсаар ирсэн.

Далайн гахай хәл сурах авьяастай

Хүмүүсийн ихэнх нь тоть шувууг хамтайн чалчаа авдьтан гэж боддот. Үнэхээр ч энэ аймгийн шувууд зуу гаруй үг, заримдаа бүр бүхэл бүтэн өгүүлбэр ч цээжилж хүнийг дууриан дуугарч чаддаг. Гэвч гайхалтай нь дельфин буюу далайн гахай хүний хэлийг сурах талаараа тотьноос илүү авьяаслаг гэнэ. Далайн гахай хэлний авьяастай төдийгүй тэдний еөрсдийнх нь хэл авиа баялаг ажээ. Энэ амьтан нэгэн төрлийн хуцалт, чарлах, шулганах, тас хийх мэт чимээ гаргах бүр гахай шиг шуухитнаж хүртэл чаддаг.
Харин дуу муутай амьтад голдуу ганц нэгээрээ амьдардаг жожиг нөхдүүд. Жишээлбэл, нас бие гүйцсэн баавгай ердөө л гуравхан төрлийн авиа гаргадаг.
Могой ч бас ганцаардмал амьдралд дуртай нэгэн. Тэдний дуу авианы санд нь хоёрхон төрлийн исгэрээ бий. Сармагчны аймаг дотор хамгийн дуу шуугүй нь горилл. Горилл сэтгэл хангалуун байвал тааламжтай архирна, харин уурлавал чарлана. Тэгээд л болоо.
Харин жижигхэн шимпанзе нар тун яриа. Шимпанзетэй ой амьтад хэзээ ч чих амар байна гэж үгүй,
Тэгвэл шувууд тун уран яруу хэлбэрээр хоорондоо харилцдаг. Гэхдээ зарим шувууд төрөхдөө жиргэж ярьж чаддаггүй, өсч томрох явцдаа яг л хүүхэд хэлд ордог шиг жиргэж сурдаг гэнэ. Тухайлбал, канар бялзуухай эцэг эхээсээ хэл сурдаг ажээ.

Нугасны муухай дэгдээхэй
Америкт жил бүр нэгэн сонирхолтой тэмцээн зохиогддог байна. Энэ тэмцээний зорилго нь хамгийн царай муутай нохойг шадгаруулах. Өнгөрсөн жилийн ялагчаар Аризона мужаас ирсэн Арчи нэртэй хятад үүлдрийн нохой түрүүлжээ. Арван настай энэ нохойг сайн санаат хүн гудамжнаас олж асрамжийн газар өгсөн бөгөөд тэрбээр үлгэрт гардаг амьтан шиг хэтэрхий царай зүс муутай тул хэн ч авч тэжээхийг хүсэхгүй байжээ. Тиим учраас Арчид асрамжийн газрынхан нойрсуулдаг эм тарихаар зэхэж байхад нь нэг ажшгтан нохойг өревдөн өөр дээрээ авсан гэнэ. Муухай нохойны тэмцээнд түрүүлсэн Арчигийн эзэн эмэгтэй 1000 ам.долларын шагнал авчээ.
Арчи толгой дээрээ том булцруутай, дөрвөн мурий шүдтзй, хэл нь үргэлж амнаасаа унжиж байдаг үнэхээр царай муутай төрсөн нэгэн. Гэхдээ нохойд сайхан муухай харагдах нь ямар ч хамаагүй тул Арчид сэтгэл зовох зүйл үгүй бололтой.

Эр заан 15 хүрээд тусдаа гардаг
Заанууд тун эвтэй сайхан гэр бүлийг бүрдүүлдэг. Эх заан хүүхдүүдээ төрснөөс нь хойш 10-15 жилийн турш харж хамгаална. Айлын том хүүхэд нь охин бол мөн л дүү нараа асран хамгаалдаг. Эм заанууд өөрсдөө зулзагатай болсон ч гэсэн өөрийн төрөлх гэр бүлээ орхиж явдаггүй бөгөөд ээжийнхээ үгийг байнга дагаж мөрддөг. Заан харьцангуй урт насладаг амьтан. Тиймээс эм заанууд эрт эмээ болдог бөгөөд зарим нь ч бүр ачийнхаа зулзагыг үздэг аж. Зааны гэр бүлд хамгийн өндөр настай эм заан нь хамгийн хүндтэй байдаг тул бүгд түүний үгийг дагадаг.
Тэгвэл эр заануудын амьдрал арай өөр. 14-15 хүрсэн эр зааныг нас бие гүйцсэн эм заанууд гадуурхаж эхэлдэг. Ингэснээр залуу эр заан сүргээ орхин бүр мөсөн явах юм уу, эсвэл сүргээ алсаас даган зай барин амьдарна. Гэхдээ хэзээ нэгэн цагт, нас бие гүйцсэн эр заан сүргээ орхидог. Сүргээ орхисон эр заан өөр шигээ гоонь эрчүүдийг олж тэдэнтэй хамт амьдрах бөгөөд үе үе эм зааны сүрэгт зочилно. Нас бие гүйцсэн эр заанд эм заан халдаж чадахгуй болох тул эр заан заримдаа үүнийг нь ашиглан эм зааны сүрэгт удаан хугацаагаар саатах нь бий. Гэхдээ эр заан хэзээ ч сүргийн толгойлогч болдоггүй байна. Тэрбээр хүүхдүүдийнхээ хүмүүжилд ч нэг их оролцдоггүй гэхдээ үр төлөө хамгаалахад үргэлж бэлэн байдаг ажээ.

Том хамартай нь…
Хамгийн урт хамартай амьтдын уралдаанд мэдээж заантай өрсөлдөх амьтан байхгүй гэдэг нь тодорхой. Зааны хувьд хошуу нь зөвхөн хамар төдий биш юм. Заан хамаргүй болбол үхэх аюултай. Учир нь хамрынхаа тусламжтайгаар тэрбээр хоол тэжээлээ олж амандаа хийн, ус ууж, амьсгалж нэг үгээр хэлэхэд заан хамрынхаа тусламжаар л амьдардаг. Бас хамрынхаа тусламжтайгаар заанууд сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Жишээлбэл эр заан, эм заандаа хайраа илчлэхдээ хамраа ашиглаж эм заанаа илдэг байна. Зааны зулзага сүргээсээ хоцорчихгүйн тулд хошуугаар ээжийнхээ сүүлнэ ороож явдаг. Хэрэв тэрнийг сахилт гүйтвэл ээж нь мөн хошуугаараа зодно. Нэгэнт хамрын тухай ярьсан тул Индонезий Калимантан аралд орших кахау буюу хамарт нэртэй сармагчинг дурсахгүй байж яаж болохгүй. Энэ төрлийн эр са матчны хамар үнэхээр бөгөөд бүр амаа таглаан унждаг байна. Том хамартай зарим нөхдүүдийн хамрын урт 17 -см хүрдэг аж .Хятартыг-хамгийн царай муутай сармагчин гэх хүмүүс байдаг. Гэхдээ тэдний хамар муут гэхээсээ илүү инээдтэй харагдаж байгаа биз дээ.
Далайн амьтад дотор ч тс хамартангууд бий. Хав загасн төрөлд багтах далайн заануудь эрийнх нь толгойны дээд хэсэгт yi шиг зүйл байдаг. Далайн заа тайван байхад энэ уут төдийлөн ажиглагдахгүй. Харин айсан сандарсан үед энэ уут томорч 60-80 см-ийн урттай хамар болдог гэнэ.

Цус сорогч зөвхөн кинонд гардаггүй

Одоо амьтдын ертөнцийн хамгийн аймшигтай амьтдыг тодруулья.
Вампир. Энэ бол кинонд гардаг цус сорогч хүн биш харин бодит амьтан. Төв болон өмнөд Америкт нутагладаг. Сарьсан багваахайн нэг төрөл болох вампирууд бүлээн цуст амьтны цусаар л хооллодог. Түүтээр ч зогсохгүй хүнийг унтаж байхад нь дайрдаг байна. Энэ хүйтэн царайтай, цус сорогч амьтан галзуу өвчний нян тараадгаараа аюултай. Харин вампираас бусад сарьсан багваахай ямар ч аюулгүй. Тэр ч бүү хэл тустай амьтан. Сарьсан багваахайнууд шавьжаар хооллодог тул тэднийг ногооны талбайнхаа хортон шавьжийг устгахад ашиглаж болно.
Хүмүүс мэлхий, могой зэргээс үргэлж айж ирсэн. Хачирхалтай нь, мэлхийний дийлзнх нь хүнд ямар ч гэм хор хүргэдэггүй. Гэхдээ өмнөд Америк, Африкийн шигүү ойд хортой мэлхийний төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин могойноос айх шалтгаан бий. Хамгийн хортой могойнууд тун даруухан харагддаг тул хүмүүс харахад гэмгүй ч дотроо муухай хүнийг могойтой зүйрлэдэг нь тохиолдлын хэрэг бас биш.

Хамгийн аймаар амьтдын жагсаалтад аалзыг хэрхэвч орхиж болохгүй. Вүх аалз хортой. Гэхдээ бүгд хүнд аюултай биш л дээ. Хамгийн хортой аалзны тоонд каракурт орно. Кавказ, Дундад
Азид тааралдах энэ аалз нь дунд зэргийн хэмжээтэй, хар өнгөтэй, гэдсэн дээрээ 12 улаан толботой бөгеөд түүний хор нь могойныхоос хэд дахин хүчтэй аж. Каракуртын хор хүнийг төдийгүй, морь, тэмээ зэрзг том амьтныг ч үхүүлэх чадалтай. Каракуртын америк хамаатныг хар бэлбэсэн эхнэр гэдэг бол Австрали тивд байдаг бас нэг төрлийг нь улаан бэлбэсэн эхнэр гэж нэрлэдэг ажээ.

Цэнхэр халимны зулзага өдерт 200 литр сүү уудаг
Цэнхэр халим манай дэлхийн хамгийн том хөхтөн амьтан гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо ч, эрт галавын үед ч дэлхий дээр түүнээс өөр том биетэн байгаагүй. Цэнхэр халимын биеийн урт 33 метр орчим. Энэ нь 11 давхар байшинтай дүйцнэ. Хэрвээ халимыг бусад амьтантай зүйрлэвэл нэг цэнхэр халим 50 заан, 150 бухтай тэнцэнэ. Цэнхэр халимын зүрх нь л гэхэд 700 кг. Халимны зулзага төрөхдөө гурван тонн байдаг бөгөөд энэ бяцхан амьтны урт нь зургаагаас найман метр байдаг.
Түүгээр ч зогеохгүй халимны зулзага хоногт 90 кг-аар томордог. Энэ нь ч аргагүй, өдөрт ээжийнхээ хөхнөөс 200 литр сүү хоосолж байгаа юм чинь.
Хуурай газрын амьтад дотор хамгийн том нь Африкийн заан. Нас бие гүйцсэн эр заан дөрвөн метр өндөр, зургаан тонны жинтэй. Энэ аварга амьтны соёо л гэхэд гурван метр хүрдэг. Хөхтөний аймгийн хамгийн жижигхэн нь малтаахай. Энэ бол шавьжаар хооллогч. Ердөө дөрвөн см-ийн урттай, 1,5-2 граммын жинтэй

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button