Ханаагүй өөхний хүчил эрүүл мэндэд тустай

Тэгсэн хэрнээ жинхэнэ чанартай бүтээгдэхүүнээ сонгож чаддаггүй нъ нууц биш. Манайхны хэлж заншсанаар есийн тос буюу ургамлын тос нь дотроо наранцэцгийн, эрдэнэ шишийн, буурцагыг маш олон төрел байдаг. Эдгээрээс аль нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг нь уншигчдадаа
хүргэхээр ЭНЭШТ-ийи хүүхдийн эрчимт тасгийн эрхлэгч,Төрийн шагналт, тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Ганчимэгтэй ярилцсан юм.

-Ингэхэд цэвэр наранцэцгийн тос бусад тосноос юугаараа ялгаатай вэ?
-Эрүүл мэндэд тустай байгалийн наранцэцгийн тосыг наранцэцгийн үрнээс гаргаж авдаг. Нараңцэцгийн тосны амт нь зөөлөн таатай,харагдах байдал нь цайвар, тунгалаг бөгөөд бусад ямар ч ургамлын тосноос илүү их хэмжээний Е витамин агуулдаг. Хамгийн гол нь наранцэцгийн тос нь халаалтын явцад найрлага нь өөрчлөгддөггүй, шарах хуурахад тохиромжтой, эрүүл мэндэд тустайгаараа алдартай.

-Наранцэцгийн тосонд байдаг ханаагүй өөхний хүчил хүний эрүүл мэндэд ач холбогдолтой гэж яриад байгаа?
-Наранцэцгийн цэвэртос нь хүний Эрүүл мэндэд тустай, генд нөлөөлдөггүй байх гэсэн шаардлагад тохирдог. Наранцэцгийн тосны найрлагад ханаагүй болон давхар ханаагүй өөхний хүчил ихээр агуулагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Омега-3, омега-6, омега-Э тосны хэлбэрээр оршдог ханаагүй өөхний хүчлүүд нь эмчилгээний өндөр ач холбогдолтой. Омега тосыг тогтмол хэрэглэснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хоол хүнсэнд омега тосны хэрэглээ дутагдсанаас цус харвалт, цусны даралт ихсэх, үрэвсэл, хорт хавдар, чихрийн шижин, сарын тэмдгийн өмнөх үеийн өврчлөлт, үс унах, судас бүдүүрэх, харшил зэрэг өвчин эмгэг үүсдэг, Судалгаагаар хоол хүнсэндээ хангалттай хэмжээний омега тос хэрэглэдэг хүмүүс дээрх өвчнеөр өвчлөх эрсдэл буурдаг нь тогтоогдсон.

-Тэгвэл ханасан өөх тос нь хүний биед муу байх уу?
-Тэгэлгүй яах вэ. Амьтны гаралтай ханасан өөхний хүчилд холестерин ихээр агуулагддаг муу талтай. Нөгөө талаар ханасан өөх тос ихээр агуулдаг хоол хүнс хэрэглэсний улмаас зүрх судасны өвчинг үүсгэдэг цусан дахь холестерины хэмжээ ихэсдэг.
Тиймээс ханасан өөхний хүчлээо аль болох татгалзаж ханаагүй өөхний хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэж заншвал монголчуудад маань их л сайн байхсан. Ер нь цэвэр наранцэцгийн тос нь холестериний хэмжээг багасгаж, зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулах ач холбогдолтой.

-Та эмч хүний хувьд монголд борлуулагцаж байгаа хамгийн сайн тосыг хэлэхгүй юу?
-Би эмч мэргэжилтэй ч бусдын л адил хүн. Тиймээс өөрийгөө, гэр бүлээ эрүүл байлгах үүднээс 100 хувийн цэвэр наранцэцгийн тос хэрэглэдэг. Сүүлийн үед Аргентин улсад үйлдаэрлэсэн Флоренсия брэндийн 100 хувийн цэвэр наранцэцгийн тосны унэнч фэн нь болоод байгаа. Эрүүл мэндэд тустай энэ тосыг олон улсын тогооч нар ч хүлээн зөвшөөрсөн юм билээ. Эмчийн хувьд зөвлөхед наранцэцгийн тос нь А,Д,Е витамин агуулдаг. A витамин нүдний хараа, арьс, өсөлтед сайн төдийгүй хөгшрөлтийг удаашруулдаг. Д витамин яс, шүдний хэвийн хөгжлийг хангадаг. Е витамин цусны эргэлтийг сайжруулж арьсыг толигор чанга байлгадаг. Ер нь олон болон нэг төрлийн ханаагүй өөхний хүчлүүд нь эрүүл мэндийг тэнцвэржүүлж, дархлакг сайжруулдаг. Холестерол агуулагдаагүй учир таргалуулдаггүй гээд олон сайн талтай даа.

Д.Ганчимэг эмч ингэж ярилаа. Тэр эрхэм хэрэглэгч таныг чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөсөн. Тиймээс эрхэм та эрч хүчтэй, эрүүл саруул амьдрахыг хүсвэл 100 хувийн наранцэцгийн тосыг сонгоорой. Е аминдэм болон омега өөхний хүчлээр баялаг 100 хувийн наранцэцгийн тос нь дээд зэргийн эмчилгээний чанар болон амьдрах эрч хүчийг танд бэлэглэх болно.

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button